Чамд хамаагүй...

Чамд хамаагүй...

Олон цомог гаргалаа гээд сайн дуучин болчихгүй, цөөн ном хэвлүүллээ гээд тэр тааруу зохиолч гэсэн үг биш. Өлөн зэлмүүн өссөн болгон нь хэрсүү ухаалаг болдоггүй, алт мөнгөнд умбалаа гээд хүнээ байхын нэр энэ огт биш. Ахмад л бол тэр чамаас илүү туршлагатай хэрэг биш. Чамаас дүү л бол өөрөөс чинь мэдлэг нимгэн гэж бүү эндүүр. Олон ном уншлаа гээд ухаалаг болчихгүй. Харри Поттерын ботийг дуусгалаа гээд энэ чамайг онцгой болгохгүй. Тамхи зуусан болгон нь үл бүтэх этгээд байдаггүй, хавтас сугавчилсан хулгайч нар бишгүйдээ л бий.

Чамд таалагддаггүй зүйл надад таалагдах ёсгүйтэй адил надад таалагддаг зүйл чамд таалагдах албагүй. Зовсны эцэст жаргана л гэдэг, гэвч зовсны эцэст зовсоор үхэж болох шүү дээ. Заримдаа яаж ч их хичээгээд зорьсондоо хүрэхгүй үе гэж байдаг юм аа. "Амьдрал мэдэхгүй" гэнэ ... үгүй дээ, хөгшөөн. Амьдрал их олон янз. Наадах чинь зөвхөн чиний л хувилбар. Тэгээд ч байдаг нь байдаггүйн зовлонг мэдэхгүй, байхгүй нь байдгийн зовлонг ойлгодоггүй юм. Бусад хүн өөрөөс чинь илүү их зовсон байлаа гээд чиний зовлон нимгэрэхгүй. Тэгээд ч зовлон гэмээнэ тэмцээн уралдаан биш. Зарим нэг хүнд зарим нэг зүйлийн талаар тайлбарлах нь яг л сохор хүнд өнгөний талаар хэлэхтэй л адил боломжгүй зүйл. Учир нь хүн гэдэг зөвхөн өөрийн туулж өнгөрүүлсэн зүйлийг л ойлгодог болохоор тэр.

Тэгээд ч тэд чамайг ойлгох албагүй. Тэдэнд чи өөрийгөө тайлбарлах албагүй. Чиний аз жаргалтай үгүй байх үнэндээ тэдэнд хамаа байхгүй. Бусдад өөрийн итгэл үнэмшилээ тулгах хэрэггүй. Хүнд хэцүү цаг үе шүтлэггүй хүнийг шүтлэгтэй болгодог шигээ адил сүсэг бишрэлтэй нэгнийг заримдаа сүсэггүй болгож орхидог юм аа. Ер нь тэгээд ч өөрийн төсөөллийн найзыг сонсохгүй байхад чинийхийг би яагаад сонсох ёстой гэж? Боловсрол гэдэг сургууль нэртэй газар сандал бөглөж суухыг хэлэхгүй. Тэглээ гээд оодрох хэрэггүй, диплом гэдэг тэр хэрчим цаас чинь чиний амьдралыг тодорхойлох вий. Завгүй байгаагаа амжилт гэж бүү андуур, завгүй байх үр бүтээмжтэй байх хоёрын хооронд ялгаа их бий.

Уучлаарай, арай чи тусламж эрэх болгондоо тийм гэсэн хариултыг олж сонсоно хэмээн асуудаг юм биш биз? Надад чамд туслах алба үнэндээ үгүй. Үнэгүй зүйл гэж хаа ч байхгүй. Яаж тэр түүнийг тоосон юм бэ гэж үү? Магадгүй өнөөх нь догь гар, харин тэр өөрөө чам шиг өөнтөгч өлөгчин биш байх. Хайрласан хүн чинь чамайг эргээд хайрлах албагүй. Албатай юм шиг хүнд дасчихаад эргээд элдвээр битгий хэлж үзээрэй дээ. Араараа тавиулсан бол магадгүй асуудлыг чи эхлээд өөрөөсөө хайх хэрэгтэй байх. Алим модноосоо хол унадаггүй л гэнэ. Заримдаа алим модноосоо хол унадаг юм аа. Сэтгэцийн өвчтөнгүүд, тахир дутуу иргэд, гэмт хэргийн хохирогчид, ижил хүйстнүүд ... хөөрхий модноосоо хол унасан алимнууд. Ижил хүйстнүүдэд дургүй гэдэг ч гэртээ хариад лесби порно үзээд суудаг хүмүүс зөндөө.

Би ТВ огт үздэггүй гэж бахархалтай нь аргагүй хэлдэг ч интернетийн ард өдрийн хагасыг өнгөрүүлсэн байх нь олонтаа. Хэлж ярьж байгаагаа ч мэдэхгүй байж бусдыг мэддэг юм шиг бурах хэрэггүй. Миний амьдралын хэв маяг чиний таалалд нийцэх албагүй. Хүн бүрийн өдөр өглөө нь хүсэл мөрөөдөл нь сэрээснээр эхэлж, үдэш нь маргаашийн ажлаа төлөвлөснөөр дуусдаггүй. Заримдаа орноосоо ховхроод нойлын өрөө орох нь тухайн өдрийн хамгийн том амжилт болох өдрүүд байдаг юм аа. "Юу дутлаа гэж?" ... чи түүнийг мэдэхгүй шүү дээ, дотор нь орж үзсэн биш.

Ингэхэд тэд яагаад хувиа хичээгсэд болдог билээ, амиа хорлогсод? Үнэхээр энэ новшийн ертөнцөд амьдрахыг хүсэхгүй байх хэр нь өөрийг нь тойрон хүрээлэх хүмүүсийг аз жаргалтай байлгахын тулд тэсч үлдэнэ гэдэг хувиа хичээсэн хэрэг гэж үү? Тэгээд ч хүн амьдралаа төгсгөх гэж биш өвдөлтөө зогсоохыг хүссэндээ ийм алхам хийдэг юм аа. Тийм зүйл хийсэн хүнийг бүгд буруутгадаг ч тийм зүйлийг хийхэд хүргэсэн хүчин зүйлийг хэн ч дурьддаггүй. Эхийн ач, эхийн ач л гэнэ. Бүгд л дуу шүлгэндээ магтан дуулна. Ээжүүд нь ч гэсэн хүүхдүүддээ өртэй шүү дээ.

Хүсээгүй байхдаа гаргаагүй л юм бол хувийн аз жаргалаа бодоод төрүүлсэн байж таарна, үгүй бол төрүүлэхгүй байж болох л байсан. Энэ мэт олон зүйлийг бичмээр л байна. Эцэст нь би зүгээр л хэлэх гэсэн юм, аливаа зүйл гэдэг дор хаяж хоёр өнцөгтэй, хоёр талтай байдаг ... өдөр, шөнө ... эрэгтэй, эмэгтэй ... үнэн, бас худал. Тэглээ гээд бүхнийг хар цагаанаар харж болохгүй. Албатай, албагүй хоёрын хооронд зааг гэж бий. Энэ бол чиний бардам зан. Заримдаа түүнийгээ ухаалаг ашиглаж байгаарай, учир нь ... амьдрал гэдэг бардамнаж явахад дэндүү богинохон шүү дээ.

Зүгээр л түрүүлж ярь, түрүүлж хүр, түрүүлж бууж өг, түрүүлж уучлалт гуй. Мөн шинж тэмдэг, дохиог ажигла, сонс ... тэд үүлт тэнгэрээс харагдахгүй, тэд баримал хөшөөн дээрээс үзэгдэхгүй, тэд номын хуудаснууд дээр биш, харин өгүүлбэрүүдийн дунд оршиж байдаг. Тэд хэлний үзүүр дээр биш харин харцны ард нуугдаж байдаг. Хүмүүс ярихгүйгээр хэлж, сонсохгүйгээр дуулж, бас хэзээ ч хэний ч аялахгүй дууг бичиж байдаг юм ...

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419