М.Энхболд Засгийн газартай тохиролцохыг хүсч байна

2018-11-16, 09:38 Улс төр 1,461 4
М.Энхболд Засгийн газартай тохиролцохыг хүсч байна

Өвөл цагийн жавраар хөллөсөн улс төрийн үймээн өндөр авч, “Бүдүүн” бүлгийн даргаар ажиллаж асан Д.Хаянхярвааг авч хаяснаар цааш өрнөлөө. Одоогийн байдлаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын суудлыг ганхуулах болон тохиролцох ажиллагаа ил далд яваад эхэлжээ. МАН-ын бүлгийн болон Удирдах зөвлөлийн хуралдаанаар “60 тэрбум”-аас эхлээд олон хууль зөрчсөн үйлдэлтэй хэмээн М.Энхболдыг ёс зүйгээ эрхэмлэн ажлаа өгөх анхдагч санаа хөндөгдсөн бололтой.

Хурлын даргын хувьд намаасаа хальсан бүлэглэлтэй учраас сөрөг арга хэмжээ авах оролдлого хийх нь ойлгомжтой. Тийм дээ ч Д.Хаянхярваагийн Бүлгийн даргын ажлыг золионд гаргаж, түүнийг У.Хүрэлсүхийн эсрэг ажиллагааны “фронт командлагч”-аар тавьчихлаа.

Харин “фронт”-ыг далдаас удирдаж байгаа М.Энхболд өөрөө ил ажиллагаанд шилжиж,  Аудитын газрын дарга, Аудитор Д.Хүрэлбаатарыг Төрийн ордонд дуудаж авчраад ёс зүйн хариуцлага тооцох нэрээр шахчихлаа. Хууль ёсны, хариуцлагатай ажиллаж байгаагаа харуулах гэж хичээж байгаа өчүүхэн золиос нь Д.Хүрэлбаатар боловч Засгийн газартай “үзэх” гэж байгаагаа эвтэйхнээр ойлгуулж байгаа нь энэ. УИХ-ын даргын суудал өөрөө ганцхан Аудиторыг шахснаар хадгалагдаж үлдэхгүй. Том золиос шаардах суудал. Тиймдээ ч эх сурвалжийн хэлж байгаагаар суудлаа хадгалж үлдэхийн тулд ажиллагааг “удирдагч” Д.Хаянхярваадаа Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулах үүрэг өгсөн гэж хардаж болохоор. Тушаал авсан “удирдагч”-ийн хувьд “Засгийн газрыг огцруулах хангалттай гарын үсэг цуглуулсан” хэмээн ил цагаан зарлаад байгаагаас харахад М.Энхболд тохироо хийхээр төлөвлөж байгаа нь илт.

Өөрөөр хэлэхэд, намайг оролдохгүй, суудлыг минь хадгалж үлдээвэл би Засгийн газрыг огцруулах тухай яриа гаргахгүй, Д.Хаянхярваагийн фронтыг татан буулгана гэсэн мессэжийг Засгийн газар руу өдөр шөнөгүй илгээж байгаа нь ойлгомжтой болов уу. Тиймээс Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг тохироонд дуудаж магадгүй гэсэндээ “фронт командлагч” дахин дахин гарын үсэг зурсан гишүүдийн тоог нэмж зарлаад сандарч байх шиг. Үнэн хэрэгтээ парламентийн хугацаа тал дундаасаа өнгөрч барианд орох дөхөж байна. Үүний зэрэгцээ ид бүтээн байгуулалтын үед Засгийн газрыг огцруулах нь өөрсдөд нь ямар ч ашиггүй, халтай гэдгийг гишүүд сайн мэднэ. Сонгогчдын хувьд ч эерэг тусгал болохгүй. 

Нөгөө талаар М.Энхболдын хувьд МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас өөрийнх нь тухай хөндөгдсөн асуудал даамжирвал аюултай гэдгийг мэдэж байгаа. УИХ-ын даргын суудлаас буувал түүнд ямар эрх мэдэл үлдэж, ямар аюул тулгарах вэ гэдгээ тооцсон байж таарна. Юуны өмнө УИХ-ын суудлаас буулаа бол намаас хөөх тухай асуудал ч тосч уулзахыг байг гэх газаргүй. Улмаар “60 тэрбум”-ын гэх алдарт дуулиан жинхэнэ утгаараа хөндөгдөөд эхлэхээр бүрэн эрхээ түдгэлзүүлэхээс өөр аргагүй. Энэ бол цагийн цагт өндөрт суусан улстөрчид хамгийн том аюул. Амиа хорлосонтой адил зүйл болно.

Тэгэхээр УИХ-ын даргад байгаа ганц найдвар бол Засгийн газрыг оролдож суудлаа хамгаалах хэмээн тооцсон бололтой. Ер нь бол төрийн тогтвортой байдлыг хангах, нийгэмд үймээн дэгдээхгүй байх нь түүний аминд өлзийтэй. Өнөөдөр УИХ-ын даргыг огцруулах, ажлаас чөлөөлөх үндэслэл улстөрийн намд байхгүй гэсэн мессэжийг ч нийгэмд түгээж байгаа нь бачуурч байгаагийн нэг хэлбэр. Гэтэл УИХ-ын тухай хуулиар бол УИХ-ын даргыг намын Удирдах зөвлөл, Бүлгийн хэмжээнд ажлаас чөлөөлөх огцруулах үндэслэлүүд бас байдаг аж. Тухайлбал, тус хуулийн аравдугаар зүйлээс хураангуйлвал “УИХ-ын дарга нь нас барсан тохиолдолд, гэмт хэрэг өдөөж тэр нь батлагдсан тохиолдолд, өөр ажилд шилжих болсон тохиолдолд, эсвэл өөрөө албан тушаалаасаа татгалзсан өргөдөл гаргасан тохиолдолд Намын бүлэг, Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг нэгдсэн хуралдаанд оруулна” гэх мэт үндэслэлүүд байна.

Нөгөө талаас нь аваад үзвэл УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд огцруулж болдог бас эрх зүйн орчин бий гэхээр түүнийг буулгах хувилбарууд байна, хууль эрх зүйн орчин ч байна. Тэгэхээр хурлын даргын суудал одоогоор дөрөв бус гурван хөлтэй ганхаж байна гэсэн үг. Тиймээс М.Энхболд ба түүний баг суудлаа авч үлдэхийн тулд Засгийн газрыг унагаах нэрээр барьцаалж байгаа хэрэг.

Тэр ч бүү хэл гишүүдээр гарын үсэг зуруулахын тулд санаандаа бүрдүүлчихээд байгаа Засгийн газартаа сайдын суудал амлаж яваа тухай эх сурвалж шивнэнэ билээ. Үүгээр ч зогсохгүй “фронт командлагч” Д.Хаянхярваа өөрийгөө Ерөнхий сайд хэмээн ойлгуулан гарын үсэг зуруулж яваа юм байх. Өдгөө гарын үсэг зураад байгаа гэх гишүүд нь Д.Хаянхярваагийн дотор санаанд байгуулагдаад буй “шинэхэн” Засгийн газрын сайдууд, зарим нь тендерийн эзэд бололтой. Тэгэхээр гарын үсэг зурж, битүүхэн сайдын суудал мөрөөдөж яваа гишүүдэд хандаж хэлэхэд, та нараар барьцаалсан, та нарыг золиослосон УИХ-ын даргын улс төр яваад байна шүү. УИХ-ын даргын суудал бол “ганцхан Аудитораар хадгалагдаж үлдэхгүй” гэдгийг дээр дурдсан. Тэгэхээр М.Энхболд даргын суудлыг хадгалж үлдэхийн тулд сонгогч олны өмнө улс төрийн золиос болж явах нь таны ирээдүйн замд том толбо болон үлдэнэ шүү гэж хэлэх байна.

5
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419