Буруу шиг зөв... (II хэсэг)

Буруу шиг зөв... (II хэсэг)

Мэдэмхийн дунд ичимхий царайл

Идэмхийн дунд цатгалан царайл

Дарганцарын дэргэд чавганцар царайл

Дайсанцарын дэргэд явганцар царайл

Буруутаны дунд өнчирч ганцаард

Бусдын төлөө өөрийгөө золь

Буруу шиг зөвийг зүрхэндээ хад.

Уйлах эрхгүй  ч нууцхан орших унаган  хайр гэж байхын адил, ухаараад ирэхээр зүрхэнд хоногших  буруу шиг зөв гэж бас байнаа. Манай нийгэмд ухаан санаа нь задгайрсан Баабар Цэнддоо гээд их сэтгэгч нар зөндөө бий. Цэнддоо бид бүүр далаад оны сургуулийн дотуур байранд талх маслоо хувааж идэж байсан гарууд. Бид хоёр хар багын явдлаа бурсан шигээ буу халж байх хооронд гаднаас миний танил мэдэмхий нэгэн орж ирээд яриа таслан дундуур орж ирээд л ядаж Цэнддоогийн сайн мэддэг улаан тарианы үеэс авхуулаад өнөөгийн нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхий л асуудлыг хольж хутган бүлт бүлт авахыг төсөөл дөө. Найз маань ч яахав юм үзэж нүд тайлсан хүний хувьд ичимхий царайлан дуулгавартайхан сонсож сонсож байснаа гараад  явсны дараа энэ чинь нэг зүс үзсэн хүн байх чинь хэн билээ хэмээн мань эр асуухад яагаав нөгөө Төрийн шагналт их мэдэгч Цэнддоо шүү дээ гэтэл толгойгоо шаан ичиж зовсон тэр цагаас хойш ахиж мэдэмхийрэхээ болих жишээний.

Идэмхийн дунд цатгалан царайлах гэдэг нь жишээлбэл, сонгуульд дэмжих нэрээр хэн нэгэн  хүмүүс хууль бус хандив өгөх ч юмуу, эсвэл Казиногийн хуулийг зүтгүүлж батлуулсаны шанд тарааж буй боодол боодол ногооноос өлөн нүдээр  гишүүд бүгд л хоёр хоёр мянган ногоон суйлаад байх ч юмуу эсвэл их багагүй л жижиг дундын сангаас шомбодоод байх ч юмуу гэх мэтийн  аливаа буруутануудын үйлдэлд өчүүхэн ч хутгалдалгүй, өнчирч ганцаардсан ч хамаагүй үнэний төлөө Үгүй ээ гэж хэлчихээд цатгалан царайлаад цайны газрын буланд ч хамаагүй,  саалийн үнээнээс  холхон очоод зогсчих нь зөв.  Тэглээ гээд турж үхэхгүй харин аливаа юмс үзэгдлийн буруу зөвийг таних чадвартай таны иймэрхүү  үг үйлдэл бүхэн чинь ус чулууг илээхийн адил он цагийн аясаар олон хүмүүсийг шударга үнэний замаар шуудрахад тус дэм үлгэр жишээ болно.  Учир нь та хоног тутам булангийн дэлгүүрээс ариун цагаан хөдөлмөрөөрөө авсан амтат талхаа гурав хуваан (аав ээж, үр хүүхэд, өөрсдөө) өдөрт нь зооглодогын адил хором тутам бие сэтгэлээрээ тарьсан үрээ мөн дөрөв (эхнэрээ оруулаад) хуваан хувь заяасаа  хэдэн үеэр нь газар тэнгэрт дархлаж байдгаа ухаарсных. 

Ууртай уцаартай ухаан мулгуу ихэмсэг дарганцартай зөрөлдөх нь бүү хэл  урьдах ажлыг нь ч урдуур нь ороод уургын морь шиг ухас ухас хийн сайн санаагаараа барьж аваад хийгээд л байгаарай. Удахгүй таны мэдлэг чадвар местэн дээрээ ч багтахаа байгаад дарганцар боссын аманд орох байсан шар тос, алдар хүндлэл, эрх мэдэл танд дээр асгараад та лидер болоод ирэхийн цагт харин улам л ухаарч бөхөлзөөрэй. 

Эс тэгвээс манжийн амбанцарын түүхийг сануулахад илүүдэхгүй бизээ. Манж хүн бол тэнгэрээс заяасан тул хар ажил хийх ёсгүй, эмс хатдыг ч инж төлөхгүй авах ёстой, өөрийн гэсэн зарц хамжлагатай  өндөр цалин пүнлүүтэй зөвхөн дарга байх ёстой гэх зэргээр эрх ямбаа бүүр хуульчлан дархалж монгол хятадын тоо томшгүй олон хот суурин тосгодод толгой дарга амбанцараар томилогдон суурьшаад ухаарч сэхээрэлгүй ууж идэж наргиж цэнгэсээр байгаад өөрсдийгөө төдийгүй үндэстэн хаанчлалаа дуусгавар болгосны хариуд харин хятад монгол хоёр улс зуугаад жилийн өмнө Манжийн дарлалаас зэрэгцэн тусгаар тогтнож өнөөдрийг хүртэл цэцэглэн хөгжиж байгаа түүхтэй.

Дарганцар маань ямаан сахланд  дургүй гэдгийг мэдсээр байж заавал түүнийгээ гайхуулж гэдэнгийн нь хөдөлгөж байхаар ямаан сахлаа хусчихаад өрөөнд нь орвоос ядаж гартаа барьсан өргөдөл дээрээ та гарын үсэг зуруулаад л гарна гэсэн үг. Энэ нь долигнож байгаагийн шинж биш ямарч хүний үзэл бодол, албан тушаалыг нь хүндэтгэж байгаа таны зөв үйлдэл бөгөөд та өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд ч тус дөхөм болж байгааг удалгүй харах болно.

Дайсанцар нь долоо уулын цаадахь таньж мэдэхгүй хэн нэгэн бус, харин дотны голдуу нэг анги хамт олон ажлын газрын хэн нэгний хор шарнаас эхлээд авааль эхнэр нөхөр хоёрын үг үйлдлээс ч цухалзана. Зах зээлийн нийгмийн хатуу хөтүүг зах зухаас нь амсах болсон цагаас эхлээд шалих шалихгүй зүйлээс хоорондоо байсхийгээд л түр тар хийх болсон эхнэр нөхөр хоёр үе үе дайсагналдан сүүлдээ бүр салж сарнихдаа тулжээ. Өглөө босоод хартал эхнэр нь уртаа гэгчийн захиа бичээд гал тогооны ширээн дээр үлдээгээд ажилдаа явсныг уншваас гэр бүлийнхээ гомдол гутрал хардал сэрдэл үзэн ядалт өдөр тутмын талх тариа хувцас хунар үнэртэн танартны дутагдал гачигдал уйтгар гуниг ганцаардал нөхрийнхөө хайр халамжгүй арчаагүй байдлын талаар ар өвөргүй бичиж гомдоллож амьдралаас уйдаж цаашдаа салж сарнин бүр амиа хорлоход ч бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Харин нөхөр нь хариуд нь анхны хайр, хуримын өдөр, анхны үрийнхээ зулайн үнэр, өнгөрсөн амьдралынхаа хамгийн баяр хөөртэй аз жаргалтай байсан үеүүдээ санан дурсаж бичээд, өнөөгийн болж бүтэхгүй байгаа бүх бурууг өөртөө үүрч, уучлал гуйж Би чамдаа хайртай хэмээн ар өвөргүй хэдэн зуу дахин үнэн сэтгэлээсээ бичиж орхиод ажилдаа одов. Орой гэртээ иртэл  бичсэн зүйлсийг эхнэр нь барьчихсан өөдөөс харан ичих шиг ч уйлах шиг ч зогсож байхыг харахын зуургүй хайрын нулимсууд нь харилцан мэлмэрэн халуун зүрхэс нь уучлал гэмшлээр дүүрч нэг л мэдэхэд чив чимээгүй мэгшин тэврэлдсэн байлаа.

Хүн ер нь өөрийн хэрэгцээндээ зориулан өнгөтэй өөдтэйхэн машин тэрэг утас хунар авлаа  ч гэсэн түүнийгээ заавал дайсанцартаа харуулж гайхуулж нервийг нь хөдөлгөж нойрыг нь хумслах нь  та тэр хүний амгалан тайван байдал, эрүүл саруул байх эрхэнд ёс зүй сэтгэл зүйн талаасаа тодорхой хэмжээгээр халдаж байна гэсэн үг. Харин түүний оронд хэн ч тоохгүй 89126807-той дугаараа  маажин голландын сайдууд шиг гандуу цув зэвтэй дугуйтай салхи татуулан мэндлээд өнгөрөх нь зөвд нийцнэ. Таны алхам тутамд бусдад ажиглагдах ийм ухаарал тэвчээр уучлал зөвт байдал нь шунал бардамнал   атаа хорсолын  уул шиг бул хар чулууг ч хайлуулаад зогсохгүй, та  гэр бүл хамт олон нийгмийн доторхи гэрэл гэгээ, үнэт зүйлсийн түүчээ нь болж өчнөөн залуусыг Үнэний замаар өөрийнхөө араас хуйлруулах болно.

Гэрэл үгүйд харанхуй оршном

Гэгээрэл үгүйд хорсол оршном

Ухаан үгүйд мулгуу оршном

Ухаарал үгүйд шунал оршном

Амгалан үгүйд айдас оршном

Үнэн үгүйд үхэл оршном

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419