Австралийн цагдаагийн газар өнгөрөгч зунаас хойш гүзээлзгэнэд зүү нууж, олон хүний эрүүл мэндэд заналхийлж, бизнес эрхлэгчдийг дампууруулах аюулд оруулсан 50 настай эмэгтэйг баривчлаад буй юм.
Хэдхэн сарын дотор зүүтэй гүзээлзгэнэ идсэн гэх 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн ба нэг хүн зүү залгиж, эмнэлэгт хэвтжээ. Энэ үйл явдалтай холбогдуулан эрх баригчид уг асуудалд анхаарлаа хандуулан гадаад руу экспортолсон жимсээ эргүүлэн татаж, олон сая тонн гүзээлзгэнийг устгасан юм.
Харин жимсэнд зүү нуусан этгээдийг хуулийн дагуу шалгаж, хатуу шийтгэхээ амласан билээ.
Тэгвэл уг хэрэг намжаагүй байхад Мельбурн хотын зах, худалдааны төвүүдээр зарагдаж байсан лийр жимснээс мөн зүү илэрч, иргэдийг айдаст автуулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв.
“ABC News” телевизийн “Breakfast” нэвтрүүлгийн артист Клэр Бонсер нийгмийн сүлжээндээ "Миний худалдан авсан лийрнээс зүү гарлаа. Энэ юу болоод байна вэ. Аюул оршсоор байгаа юм уу" хэмээн бичжээ.
Цагдаагийнхан уг хэргийг шалгаж эхэлсэн байна.