Д.Тогтохсүрэнг МАН-ын бүлгийн даргад нэр дэвшүүлэхээр дэмжлээ
МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг намын эв нэгдлийг хангаж чадаагүй гэх үндэслэлээр огцруулсан.
МАН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарын нэр яригдаж байсан. Харин тус намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Д.Тогтохсүрэн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгох дэмжлэгийг авсан байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх Д.Тогтохсүрэнгийн нэрийг бүлгийн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэх юм.