УИХ дахь МАН-ын бүлгийн экс дарга Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах санал гаргаж, гишүүдийн гарын үсэг цуглуулж байгаа. Засгийн газрыг огцруулах саналд одоогоор 26 гишүүн гарын үсэг зураад байгаа аж.
Хуулийн дагуу УИХ-ын гишүүний гаргасан Засгийн газрыг огцруулах саналд гишүүдийн 4/1 буюу 19 гишүүн гарын үсэг зурвал УИХ-д өргөн барих заалттай. Нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах саналаа ирэх баасан гаригт УИХ-д өргөн барих аж.