Ягаан алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ
“Pink Legacy” гэх маш ховорт тооцогдох ягаан өнгийн алмаз Женев хотноо болсон дуудлага худалдаагаар 50 сая ам.доллараар зарагдлаа гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дэлхийн түүхэнд өмнө нь эрдэнийн чулуу ийм өндөр үнээр зарагдаж байгаагүй юм.
Нүд гялбам 19 каратын эрдэнийн чулууг үнэ хаялцуулж эхэлснээс хойш ердөө тавхан минутын дараа борлуулагдсан гэж дуудлага худалдааг зохион байгуулагчид мэдэгдлээ.
Эрдэнийн чулууг 1920 оны үед Өмнөд Африкаас олборлож байжээ.
Эрдэнийн чулууг худалдан авагч нь АНУ-ын үнэт эдлэлийн худалдаа эрхлэгч “Harry Winston компани гэнэ.