Тайландын нэгэн өсвөрийн кикбоксийн тамирчин нас барсан талаар “Daily Mail” сайт мэдээллээ.
“Ануча Кочана гэх 13 настай хүү тэмцээнд оролцсоныхоо дараа тархинд нь цус харваж, амьсгал хураасан” хэмээн албаныхан уламжлав.
Хүү найман настайгаасаа тулааны урлагаар хичээлсэн ба өнгөрсөн хугацаанд 170 гаруй тулаанд амжилттай оролцжээ.
Уг үйл явдлын дараа иргэд кикбоксын тэмцээнд оролцох хүүхдүүдийн насанд хязгаар тогтоож, тоглож, сурч хүмүүжих насан дээрээ ийнхүү харамсалтайгаар амиа алдаж буйд дургүйцлээ илэрхийлэн, уг асуудалд эрх баригчдаа анхаарлаа хандуулахыг уриалжээ.
Тайландын парламент кикбоксын тэмцээнд 12 наснаас доош насны хүүхдийг оролцуулахыг хориглох хуулийг хэлэлцэхээр болсон байна.
Тайландын үндэсний тулааны урлаг болох “Muay Thai"-аар олон мянган залуус хичээлэдэг. Уг тулааны спортыг тамирчдын гэр бүл мөнгө олох хэрэгсэл хэмээн үздэг аж.