У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар Д.Хаянхярваа хөдөлж эхэллээ
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрууллаа. Түүнийг УИХ дахь намын бүлгийн даргын албан тушаалаас буулгасны хариуд тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар хөдөлж эхэллээ. Засгийн газрыг огцруулах бичигт 36 гишүүн гарын үсэг зурсан гэх албан бус мэдээ бий. Тухайлбал М.Энхболд. Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, А.Ундраа, М.Билэгт, Н.Оюундарь, Н.Амарзаяа нарын гишүүд огцруулах бичигт гарын үсэг зурсан бололтой.
Д.Хаянхярваа "зарчим ярьж болдоггүй болсон цаг юм байна. Хүний алдаа оноог хэлж ярьж болдоггүй юм байна. Цаашдаа би хэлэх үг, дуу хоолойгоо хязгаарлахгүй, ард түмний талд дуугарна" хэмээн мэдэгдсэн. Мөн Засгийн газрыг огцруулах ажилдаа шуударна гэдгээ ч хэлсэн байгаа.