Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Будапештийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий үр дүнг харгалзан дэлхийн чансааг албан ёсоор гаргаж, өөрийн вебсайтад нийтэлжээ. Будапештийн дэвжээнээс мөөнгөн медалт хүртэж, ДАШТ-ээс дөрөв дэх медалиа зүүсэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд 53 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж байна.
О.Насанбурмаа гавьяатаас гадна манай эмэгтэй бөхчүүдээс дэлхийн чансааны айргын тавд дөрөв, эхний 20-д найман хүн багтав.
Тодруулбал, 50 кг-ын жинд Э.Нарангэрэл 51 оноогоор тав, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа 53 оноогоор, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг 54 оноогоор тус бүр гурав, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг 27 оноогоор 14, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 65 оноогоор гурав, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Гантуяа нар 33 оноогоор 11, 12, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа 34 оноогоор ес, ОУХМ Э.Цэвэгмид 18 оноогоор 17, 68 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 34 оноогоор найм, ОУХМ Ш.Түмэнцэцэг 30 оноогоор 11, 76 кг-д ОУХМ Г.Наранчимэг 30 оноогоор 11 дүгээр байрт тус тус бичигдэж байна.