Ц.Цогзолмаа: УИХ-ын даргыг ажлаа сайн хийсэн эсэхийг бид дүгнэхгүй
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр /2018.11.12/ болж, нэр бүхий албан тушаалтнууддаа хариуцлага тооцохоор болсон билээ. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболдод улс төрийн хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаад байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагаас байр суурийг нь сонирхлоо. Тэрбээр “Өчигдөр Удирдах зөвлөл хуралдсан. Асуудалд олонхийн шийдвэрээр ханддаг. Тэр журмын дагуу санал хураалтаар шийдвэрээ гаргасан. Одоо бүлгийн хуралдаанаар нийт гишүүд оролцож байгаад байр сууриа нэгтгэх байх. Бид УИХ-ын даргыг ажлаа сайн хийсэн, хийгээгүй гэхээс илүүтэй ард түмэн дүгнэлт хийнэ” хэмээн ярилаа.