Израилийн армийнхан Газын зурвас руу гэнэтийн цохилт хийж "Хамас" бүлэглэлд хүнд хохирол учруулав
Израиль, Палестины зөрчил улам ширүүсч, хяналтаас гарч эхэллээ. Үүнтэй холбогдуулан Израилийн армийнхан өчигдөр Газын зурвас руу 300 пуужин харвасан талаар “Ройтерс” агентлаг мэдээлсэн бөгөөд тэдгээр пуужингуудын нэг нь автобус оносон байна. Гэнэтийн дайралтаар таван хүн амиа алдсан бөгөөд тэдгээрийн хоёр нь цэргийн албан хаагч байжээ.
Цэргийн ажиллагааны гол бай нь алан хядах “Хамас” болон “Исламын улс” бүлэглэл хэмээн Израилийн талаас мэдэгдэн террористуудын байршилд 70 гаруй удаа цохилт өгсөн нь энэ юм. Харин тус үйл явдлын дараагаар Хамас бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч “Израильчуудын учир утгагүй цэргийн ажиллагааны үеэр есөн Палестин хүндээр шархадсан. Энэ бүхний хариуг удахгүй барина. Тэд бидний эсрэг гал нээвэл бид хариуг нь өгөх учиртай” гэж мэдэгджээ.
Учир нь Израильчуудын тус дайралтаар “Хамас” бүлэглэлийн цэргийн командлагч амиа алдаад буй юм.