Шударга ёсны эсрэг парламент дархан эрх ярьсаар байх уу?

2018-11-13, 10:50 Улс төр 1,049 3
Шударга ёсны эсрэг парламент дархан эрх ярьсаар байх уу?

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг ЖДҮХС-гийн хөрөнгийг буруу зарцуулсан үндэслэлээр сайдаас нь огцруулсан УИХ яг ийм шалтгаанаар гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх прокурорын саналаас хамгаалж үлдэв. Ерөнхий прокурор М.Энхамгалан УИХ-ын чуулган дээр “ЖДҮХС-гийн хэргийг шалгах явцад бусад гишүүдийн гэм буруутай нь тогтоогдвол бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дахин тавина” гэж хэлсэн. Үүгээр тус сангаас зээл авсан гишүүд прокурорын овоо хараанд өртчихсөн байгаа гэдэг нь тодорхой байна. Ийм нөхцөлд парламент “болдоггүй хэд”-ээ хамгаалах болгоомжилсон үйлдлийг Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх дээр тодорхой харуулав. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал анх удаа хөндөгдөж буй нь энэ биш. Өмнө нь буюу өнгөрсөн хаврын чуулганы үеэр прокуророос Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийгтүдгэлзүүлэх саналыг оруулж ирж байв. Гэвч УИХ уг асуудлыг хэлэлцээд, хоёр гишүүнээ аваад үлдсэн. Үүнийгээ парламентын аюулгүй байдал хэмээн тайлбарлаж байв. Гэвч нөгөө талд нь УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгээр гэмт хэрэгт холбогдсон нэгнийг хамгаалах нь шударга ёсонд үл нийцэж буйг тодорхой харууллаа.

Хууль тогтоох дээд байгууллагын тогтвортой байдал, төрийн үйл хэрэг хэвийн үргэлжлэх зарчим дор хууль бус байдал нуугдаж болохгүй. Эндээс л иргэд шударга ёс, тэгш эрхийг нэхээд байгаа болохоос ганц хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлснээр парламентын бүрэн бүтэн байдал нь ганхаж, халдашгүй дархан эрх нь аюулд орчихгүй. Харин ч энэ мэт үйлдэл нь бүгд л “но”-той учраас баригдсан нэгнээ хамгааллаа гэх ойлголтыг нийгэмд төрүүлээд байгаа хэрэг. Үүнээс үүдэн шударга ёсыг парламентын танхимаас нэхэмжлэх нь зүй ёсны хэрэг юм. Уг нь үндсэн хуулийн цэцээс гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын гишүүн, жирийн иргэн адил журмаар шалгуулах ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан. Харамсалтай нь УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авсан ч УИХ-ын гишүүний халдашгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа “гэмт хэрэг үйлдэх явцдаа” гэдэг үгийг “гэмт хэрэг үйлдэж байхдаа” гэж солиод “эд мөрийн баримттайгаар баригдсан” гэдгийг “нотлох баримттайгаар баригдсан” гэж хэлбэрийн төдий засвар хийсэн юм. Энэ нь тэр хүсэмжлээд байгаа шударга ёстой харшилдаж байгааг УИХ-ын гишүүд төдийгүй хэд хэдэн парламентад ажилласан туршлагаараа халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд багтсан таван эрхэм мэдэрч л байх учиртай. Парламентын халдашгүй байдал гэдгээр гэмт хэрэгт холбогдсон нэгнээ авч үлдэхээр прокурортой толхилцсоор ирсэн нь ч үндсэндээ буруу жишиг тогтоожээ.

• УИХ-ын гишүүд парламентын халдашгүй байдлыг ярихдаа аль 1999 онд гурван гишүүнээ Казиногийн хэргээр баривчлуулснаа хэлж бамбай болгон ашигласаар иржээ.

• Уг нь Үндсэн хуулийн цэцээс гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын гишүүн, жирийн иргэн адил журмаар шалгуулах ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан.

• Шударга ёсны үлгэрлэлийг парламентаас эхлүүлэхийг нийгэм хүсч байна.

Парламентын зүгээс гишүүдээ прокурорын саналаар түдгэлзүүлж байсан жишээ тун цөөн. 1990 оноос хойш парламентын түүхэнд гишүүдээ хуулийн байгууллагад “гавлуулж” байсан хоёр л тохиолдол бий. Эхнийх нь 1991 онд улсын Бага хурлын гишүүн Д.Дамдиныг алдарт 20 дугаар тогтоол гарахыг урьдчилан мэдэж, хувьдаа их хэмжээний хөрөнгө ашигласан гэх хэргээр чөлөөлж байсан. Харин удаах нь алдарт Казиногийн хэрэг юм. 1999 онд Казиногийн хуулийг УИХ-аар баталсан ч гурван сарын дараа цуцалж байв. Улмаар уг хуулийг батлахад идэвхийлэн оролцсон гурван гишүүнээ шалгуулахаар хуулийнханд “гардуулсан” ч Казиногийн хэргээс тэс ондоо татварын болон бэлэг дурсгалын зүйл авлигад авсан гэдгээр ял оноож байв. Харин үүнийг хуулийнхан УИХ-ыг “хулхидсан” тод жишээ болон дурдагдсаар байгаа. УИХ-ын гишүүд ч парламентын халдашгүй байдлыг ярихдаа үүнийг бамбай болгон ашигласаар иржээ. Харин дээрх тохиолдлоос хойш парламент “гэнэдэж” хуулийнхны аргад автаагүй яваагаа сайрхдаг болж. хорин жилийн өмнөх нийгмийн сэтгэл зүй, хуулийн нөхцөл өөр болсныг энэ парламент үгүйсгэсээр л байна.

Өнгөрсөн хугацаанд нэр бүхий арваад гишүүн прокурор “зарлан дуудах” авсан байдаг. Гэвч УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо парламентын дархан эрхийг хөндөх гэлээ, үйлдэл дээр нь бариагүй бол бүрэн эрхийг түтгэлзүүлэх боломжгүй хэмээн авч үлдсээр ирсэн. Харин одоо парламентын дархан эрх нэрээр гишүүдээ өмгөөлдөг арга хуучирчээ. Харин үүний оронд халдашгүй байдлын дэд хороо гишүүдээ эрхээс татгалзаад шалгуулах зөвлөгөө өгдөг жишиг тогтоовол шударга ёсны үүднээс ч парламентын хөгжилд ч дөрөө болох нь тодорхой байна. Засгийн газрын гишүүд алдаа гаргасан бол чөлөөлөгдөх өргөдлөө өгдөг сайн жишиг улс төрд шинэ соёл авчирч байгаа шиг парламентын танхимаас ийм үлгэр дуурайл үзүүлэхийг нийгэм хүсч байна. Ерөнхий прокурорын мэдээллээр ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан, зориулалтын бусаар зарцуулсан гишүүдийг шалгах, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавих магадлал өндөр байна. Харин тэднийг парламентын дархан эрх гэдгээр хамгаалж үлдэх нь нийгмийн бухимдлыг дээд цэгт хүргэж болзошгүйг энэ уих тооцож буй биз ээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419