"Marvel"-ийн супер баатруудын эцэг Стан Ли таалал төгслөө
“Marvel” компанийн экс ерөнхийлөгч, нэрт зохиолч Стэн Ли өчигдөр 95 насандаа таалал төгссөн талаар "Daily Mail" сайт мэдээллээ.
Өнгөрөгч онд Лигийн эхнэр Жоан нь мөн 95 насандаа таалал төгссөн бөгөөд тэрхүү хагацлын дараа Ли кино урлагаас хөндийрч, ихэнх цагаа эмнэлэгт өнгөрүүлэх болсон юм. Тэрээр олон жил уушгины хатгалгаагаар шаналсны эцэст Лос Анжелес хотын "Кадерс Синай” эмнэлэгт таалал төгсжээ.
Стэн Ли нь “Гайхамшигт дөрөв”, “Супермэн”, “Халк”, "Төмөр хүн" гэх алдартай комик цувралуудын зохиогч бөгөөд "ПОП СОЁЛЫН ЭЦЭГ" хэмээн өргөмжлөгддөг билээ.
Энэхүү эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан түүний хүү Жэк Ли "Ройтерс" агентлагт “Миний эцэг хамгийн агуу, хамгийн гайхалтай хүн. Би түүний гайхалтай үйл хэргийг үргэлжлүүлэх болно” хэмээн ярьжээ.