Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр /2018.11.12/ өөртэй нь холбоотой Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангааг их хэмжээний зээл авсан гэх мэдээлэлд албан ёсны тайлбар өглөө.
Тэрбээр "Би 2016 оноос эхэлж Хөрөнгө оруулгын мэдүүлгээ /ХОМ/ Авлигатай тэмцэх газар /АТГ/-т хянуулж ирсэн. Гэтэл сүүлийн үед гурван үсэгтэй компанийг маань хоёр үсэгтэй компанитай хольж, тэнд нь намайг хувь эзэмшдэг гэж ярьж, бичиж байна. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл юм. Би өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд Ш.Мөнхбаяр гэдэг хүнд "Булган буудай" компаниа 100 хувь зарж, шилжүүлсэн. Би энэ хүнтэй ямар ч хамааралгүй, холбоогүй. Өөрөөр хэлбэл, би зээл аваагүй, надад хамаагүй" гэв.