Израйлийн армийнхан өчигдөр Газын зурваст гэнэтийн цохилт өгсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Уг цэргийн ажиллагааны үеэр алан хядах "Хамас" бүлэглэлийн командлагч амиа алдсан гэнэ. Мөн зургаан палестин иргэн амиа алджээ.
Армийнхан Газын зурвасаас 3 км-ийн цанаас хэд хэдэн пуужин харваж, нутгийн зүүн өмнөд хэсэг дэх Хан-Иоист цохилт өгчээ.
Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняху дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойн хүрээнд гэргийн хамтаар Францын нийслэл Парис хот руу явахаасаа өмнө армийнханд үүрэг даалгавар өгчээ.
Дээрх цэргийн ажиллагааны дараа Хамас бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч "Израйлийн арми цэргийн ажиллагаа нэрийдлээс алан хядах ажиллагаа явуулж, Газын зурваст цохилт өгч байна. Өчигдрийн гэнэтийн дайралтаар Хамас бүлэглэлийн ахмад дайчин амь үрэгдсэн" гэж мэдэгджээ.
Израйлийн гэнэтийн дайралтаар Хамас бүлэглэлийн цэргийн командлагч Шейх Нур Баракт амиа үрэгдсэн байна.