Оюутолгойн гэрээний ДҮГНЭЛТ эцэслэгдэж, Арбитрын “тулаан” эхлэх үү?

Оюутолгойн гэрээний ДҮГНЭЛТ эцэслэгдэж, Арбитрын “тулаан” эхлэх үү?

Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд шалгалт хийх даалгавар парламентаас авсан Ажлын хэсэг хангалттай сайн ажилласан  гэж Д.Тэрбишдагва гишүүн 41 хоногийн өмнө хэлсэн билээ. Уг нь түүний ахалсан Ажлын хэсэг нэгтгэсэн дүнгээ есдүгээр сарын эхээр танилцуулна гэж байсан нь хойшилсон юм. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва /2018.10.01/ уг асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ, "Ажлын хэсэг Оюутолгойд зунжингаа шалгалт хийж, 262 хуудас бүхий санал дүгнэлтээ урьдчилсан байдлаар гаргаж, 13 гишүүнд өгсөн. Гишүүд эцсийн саналаа хэлээд, нэгтгэгдэж дууссаны дараа буюу ойрын хугацаанд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулна. Сая УИХ-ын дарга чиглэл өгөхдөө Байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Ажлын хэсгийн хувьд гишүүддээ тараагаад өгчихсөн, есдүгээр сарын 25-ны дотор эцсийн саналаа өгөөд, дүгнэлтээ иж бүрнээр нь тодорхойлох ёстой. Энэ асуудал ерөнхийдөө бэлэн болсон. Оюутолгой дээр тавьсан асуулга энэ тэртэй холбоотой бүрэн тодорхой болоогүй ганц хоёр зүйл байх нь байгаа. Манай дэд ажлын хэсгүүд зуны турш боломжийн сайн ажилласан. 13 гишүүний саналыг тусгасан эцсийн санал дүгнэлт гаргахаас өмнө би хэсэгчилж ярьмааргүй байна. 262 хуудас санал, дүгнэлтийг иж бүрнээр нь ярихгүй бол өнөөдөр нэг асуудал ярихаар зөвхөн тэр асуудал нь хөндөгдөж байгаа юм шиг болно. Тиймээс  нэгтгэсэн дүгнэлтээ гаргаж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар оруулаад, дараа нь УИХ-д танилцуулна” гэж байв.

Тэгвэл түүнийг ингэж ярьснаас хойш Эдийн засгийн байнгын хороо хэдэнтээ хуралдсан ч, Ажлын хэсгийн мэдээлэл босгыг нь давсангүй. 13 гишүүн 262 хуудас бүхий материал дотор живчихэв үү гэлтэй таг чиг болоод буй. Харин Д.Тэрбишдагва гишүүн энэ сарын 1-ний өдөр хэлэхдээ “Ирэх долоо хоногт Ажлын хэсгийн гишүүд уулзаж, дүгнэлтээ гаргана” гэж байсан.

Түүний хэлснээр өнгөрсөн долоо хоногт Ажлын хэсэг дэх  Дэд ажлын хэсгүүдийг  удирдаж буй Сангийн яам, БХБЯ, УУХҮЯ,ХНХЯ, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар түүнтэй уулзаж, зөвлөж дүгнэлтээ гаргасан байх учиртай. Магадгүй, улс даяараа пүрэв, баасан гарагуудад амарсныг далимдуулан уулзалдаагүй ч байж болох. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, нэгтгэсэн дүгнэлтийг нийтэд танилцуулах хугацаа хойшилсоор л байна. Уг нь хаврын чуулган завсарлахаас өмнө чуулганд танилцуулагдсан байх ёстой байв. Д.Тэрбишдагва хэлэхдээ “Аудитын болон АТГ-ын дүгнэлт, санаа оноо хүлээгдээд байгаа” гэж байсан. Тэгэхээр нэр бүхий хүмүүсийг Оюутолгойн гэрээ, Дубайн төлөвлөгөөтэй холбоотойгоор барьж хорьж байгаад сулласан АТГ хойрго байгаа бололтой. Мөн том дарга нь ЖДҮ-ийн зээл авсан асуудалд холбогдоод буй Аудитын байгууллага ч гүний уурхайтай холбоотой тоо, дүгнэлт гаргаж өгөх гэж яарахгүй байгаа янзтай.

Ер нь холбогдох байгууллагууд яарахгүй байх шалтгаан улс төрийн түвшинд үүссэн ч байж болох билээ.  Учир нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар аравдугаар сарын 10-ны өдөр мэдээлэл хийхдээ “Энэ оны нэгдүгээр сараас хойш Оюутолгойн гэрээ, хэлцлийг сайжруулах зорилгоор олон удаагийн яриа хэлэлцээрийг Оюутолгой, Рио Тинто групптэй хийлээ. Удаан хугацааны яриа хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах, манай талд үзүүлж буй эдийн засаг, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах гэсэн таван үндсэн зарчмаар тохиролцож харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.  Оюутолгойн гэрээ илүү ашигтай болох суурь нөхцөл бүрдэж байна. Үүний үр дүн зээлийн хүү буурснаар хэрэгжинэ. Оюутолгойгоос манай улсын эзэмшиж буй 34 хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүждэг. Санхүүжилтын гэрээ өндөр хүүтэй байсан. Энэ өндөр хүүг бууруулах зарчмын шийдэл тохиролцоонд хүрч байна.Оюутолгой компанийг эрчим хүчээ Монголоос авах ёстой гэсэн маргаан байсан. Тавантолгойд цахилгаан станц барих, дотоодын эрчим хүчийг бусад найдвартай эх үүсвэрээр хангах бололцоо байвал авах зарчмын шийдэлд хүрсэн.Мөн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн төлөвлөгөө зэргийг үндэслэж татварын маргаантай асуудал гарсан байсан. 35 сая ам.долларын татвар төлүүлэхээр боллоо. Гэхдээ нийт тавигдаад байгаа татварын акт дээр санал зөрөлдөөнтэй байгаа учраас арбитраар шийдвэрлэх болно. Нийт 150 сая ам.долларын татварын асуудал хөндөгдөж байгаа. Энэ чиглэлээр бид УИХ-ын ажлын хэсэгтэй хамтарч гадаадын мэргэжилтнүүдийг Засгийн газрын шугамаар урьж ажиллуулах болно" гэсэн юм.

Түүний хэлж ярьснаас үзэхэд нааштай тохироонууд харагдаж буй ч, татварын маргаантай холбоотойгоор манай Засгийн газар, Рио Тинтотой Арбитрт хүрч тулахаар болоод буй юм. Хэрэв татварын асуудлаар бид тэдэнтэй Арбитр дээр маргаан үүсгэхээр болвол,  бэлтгэл хэрэгтэй гэдгийг татвараар  мэргэшсэн шинжээчдийн байр суурь дээр тулгуурлан манай сайт өмнө нь хүргэж байсан билээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд заавал тусгагдаж гарах нэг гол асуудал бол дээрх 150 сая ам.долларын татварын асуудал юм. Дүгнэлт холбогдох Байнгын хороод болон УИХ-аар хэлэлцэгдээд гарсны дараа 150 сая ам.долларын татварын маргаан топ сэдэв хэвээрээ үлдэх үү. Засгийн газар, Рио Тинтотой Арбитрт уулзвал дагаад ямар асуудлууд үүсэх вэ гэдэг нь анхаарал татаж буй.

“Оюу толгой” компани гуравдугаар улирлын тайлангаа гаргахдаа  “Монгол Улсын Засгийн газарт 2010 оноос эхлэн 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 1.6 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2018 оны эхний гурван улиралд 152 сая ам.доллар төлсөн” гэж мэдэгдсэн. Харин Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэлэхдээ "Оюу толгой" компани 150 сая ам.долларын татвар төлөх  ёстой асуудал бий гэж байгаа юм. 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419