Америк эмч монгол хүүхдийн шүдийг эмчиллээ
Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтын ажиллагааны дагуу АНУ-ын шүдний эмч Clyde Larse 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 03-ныг хүртэл Дорноговь аймгийн Сайншанд сумын бага насны хүүхдүүдийн шүдийг эмчилж, шаардлагатай зөвлөгөө өгч ажилласан байна.
Эмч Clyde Larse Сайншанд сумын есдүгээр цэцэрлэгийн нийт 243 хүүхдийн шүдийг эмчилсэн бөгөөд амны хөндийн эрүүл ахуй, шүд угаах арга техник сэдвээр сургалт явуулсан байна. Дашрам дурдахад амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиж, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилгоор Дорноговь аймгийн хэмжээнд 2017-2021 оныг хүртэл “Эрүүл шүд аян”-ыг зарлаад байгаа юм.