Дарима Линховоин: Дэлхийн дуучин Г.Ариунбаатартай барьцах хэрэггүй

Дарима Линховоин: Дэлхийн дуучин Г.Ариунбаатартай барьцах хэрэггүй

ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Дарима Линховоин Улаан-Үдийн театртай холбоотой цахим ертөнцөд өрнөсөн дуулианы талаар "Новая Бурятия" сайтад ярилцлага өгснийг хөрвүүлэн хүргэе.

 

-Театртаа үлдсэнд баяр хүргэе. Ийм сонголт хийхэд амаргүй байв уу?

-Манай театрын шинэ захирал Эржена Жамбалова надад уран сайхны удирдаачаар үлдэх хүсэлт тавихад нь хүлээн авсан. Түүний дараа Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын хамт Брюссель хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын соёлын арга хэмжээнд оролцлоо. Бидний тоглолт нэг цаг үргэлжилсэн. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн сүлжээнд миний талаар янз бүрийн мэдээлэл гарч эхэллээ. Тэд миний цалин, урамшууллыг тооцож "Дарима Линховоин театрын  зардлаар Брюссельд зугаалсан" мэтээр бичсэн. Үнэндээ энэ тоглолтыг зохион байгуулагчид Г.Ариунбаатарыг онцолж урьсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Бидний зардлыг Монгол Улсын Засгийн газраас олгосон. Г.Ариунбаатар бол энгийн уран бүтээлч биш, дэлхийн хэмжээний дуучин гэдгийг манайхан хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр ч байтугай Баяр Жамбалов, Булыт Раднаев тэргүүтэй театрын гоцлол бүжигчид миний тухай гүтгэлгийн шинжтэй ярилцлага өгсөн байна лээ. Энэ бүхэн миний хэлсэн урлагийн шүүмжтэй холбоотой. Театрт үүссэн энэ муухай явдлаас болж би ажилдаа очихоос ч эмээх болсон.

 

-Дуурийн дуучид бага цагаар ажилладаг атлаа илүү цалин авдаг гэж танай театрын балетын бүжигчид гомдол гаргасан байна лээ. Энэ үнэн үү?

-Үнэндээ Булыт Раднаев зарим гоцлол дуучнаас өндөр цалин авдаг. Тэрбээр дэлхийн дуурийн шилдэг дуучин Г.Ариунбаатартай ижил хэмжээний цалин, урамшуулал авдаг. Гоцлол дуучид 16-25 мянган рублийн цалинтай. Гэтэл С.Батчимэг гайхалтай дуучин атал бусдаас бага цалин авдаг. Бид цалингаа нэмүүлэхийг хүссэн боловч театраас хөөгдөхдөө хүрсэн. Дэлхийн хэмжээний дуурийн дуучдыг урилгаар ажиллуулдаг Европ, Ази, Америкийн театрынхантай харьцуулахад бид "инээдтэй" цалингаар алдартай солистуудыг ажиллуулж байна. Би шударга байхыг хүссэн. Балетын бүжигчдийн ур чадвар, хөдөлмөрийг үгүйсгэхгүй. Гэхдээ Буриадын театрын гоцлол балетчид Г.Ариунбаатартай барьцах шаардлагагүйОросын хэмжээнд ч танигдаагүй байж дэлхийн дуучинтай эн зэрэгцэхийг хүсэх нь утгагүй. Кардифф хотод болсон "ВВС" олон улсын уралдаанд түрүүлсний дараа дуурийн ертөнцөд Г.Ариунбаатарыг л онцлох болсон. Тэрбээр П.Чайковскийн уралдаанд түрүүлж өөрийгөө 

дэлхийд баталсан.  Гэтэл  Г.Ариунбаатар Буриадын бус Монголын дуучин зэргээр сонин, хэвлэлд бичсэнийг би ойлгоогүй. Тэр бол дэлхийн дуучин.

 

-Дуучин Г.Ариунбаатар Буриадын театрт ажиллах болсон түүхээс хуваалцана уу? 

–Г.Ариунбаатар Монгол Улсын Соёл, урлагийн их сургуулийг төгссөн, мэргэжлийн дуучин атал "Консерваторийн боловсролгүй" гэж бичсэн байна лээ. Би Монгол Улсад болсон, Г.Банди багшийн нэрэмжит  уралдааны үеэр Г.Ариунбаатарын дуулахыг анх сонссон. Тэрбээр сонгодог арийг төвөггүйхэн  дуулж, тайзан дээр гайхалтай харагдаж байв. Г.Ариунбаатарын хоолой намайг бишрүүлсэн. Тэгээд би Соёл, урлагийн их сургуулийн багш нараас "Энэ залуу Дуурь, бүжгийн эрдмийн театрт яагаад ажилладаггүй юм бэ" гэж асуухад тэд "Яагаад  Дуурь, бүжгийн эрдмийн театрт ажиллах ёстой гэж. Түүнд гайхалтай хоолой байна гэж үү" хэмээсэн. Би маш их гайхсан. Тэгээд Г.Ариунбаатартай уулзсан юм. "Та Улаан-Үдийн театрт ажиллах уу" гэж асуухад тэрбээр зөвшөөрөөгүй. Энэ явдлаас зургаан сарын дараа Монголын морин хуурын чуулгын уран бүтээлчид Улаан-Үдэд тоглолтоор очсон юм. Тоглолтын бүрэлдэхүүнд дуучин Г.Ариунбаатар багтсаныг сонсоод би жигтэйхэн баярласан. Тоглолтын дараа арын өрөөнд очин "Г.Ариунбаатар аа, чи манай театрт үлдээч" гэхэд "Би бодож үзье" хэмээн дахин татгалзсан юм. Тэрбээр манай театрын тайзыг  гэрэлтүүлж байх шиг санагдсан.

 

-Дуучин Г.Ариунбаатар таны урилгыг хэзээ хүлээж авсан бэ?

-Г.Ариунбаатар 2014 оны есдүгээр сард Монголоос залгаж "Би очиж байна шүү" гэж хэлсэн юм. Тэгээд Буриадын театрт ажилд орж, хамт сургуулилт хийж эхэлсэн. Г.Ариунбаатар мөн оныхоо арваннэгдүгээр сард Муслим Магомаевын уралдаанд амжилттай оролцсон. Тэмцээний  үеэр Елена Образцова тэргүүтэй алдартай дуучид "Та хаана ажилладаг вэ" хэмээн Г.Ариунбаатарыг сонирхож байлаа.  Энэхүү амжилтын дараа, бид П.Чайковскийн уралдаанд бэлтгэж эхэлсэн. Г.Ариунбаатар өмнө нь найрал хөгжимтэй хоршиж дуурийн ари дуулж үзээгүй, туршлагагүй дуучин байлаа. Бид "Тоска" дуурийн Скарпиогийн хэсгийг бэлдсэн. Тэрбээр П.Чайковскийн уралдаанд оролцохын өмнө сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан. "Би муу дуулдаг. Энэ том уралдаанд оролцохгүй" гэж нэг бус удаа хэлж билээ. Энэ нь Монголд Г.Ариунбаатарыг дуурийн дуучинд тэнцэхгүй байх. Гэхдээ Г.Ариунбаатар академик театрын гоцлол дуучинд байх эрдмийг асар богино хугацаанд эзэмшсэн. Би түүнийг удаа дараа ятгасны үр дүнд Москваг зорьсон юм. Тэрбээр П.Чайковскийн уралдаанд оролцож гайхалтай амжилт гаргасан. Уралдааны шүүгчид түүний нэгдүгээр шатад  дуулахыг сонсоод "Энэ залуу түрүүлэх нь тодорхой боллоо" гэхийг сонсоод Г.Ариунбаатараар бахархаж байлаа.

 

-Та ямар дуучидтай хамтран ажиллаж байна вэ. Ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцана уу?

-Театртаа үргэлжлүүлэн ажиллана. Гэхдээ Г.Ариунбаатар, С.Батчимэг нарын гоцлол дуучинтайгаа дахин хамтарч ажиллахгүй болохоор сэтгэл гонсгор байна. "Тоска", "Бал маскарад" зэрэг томоохон дуурийг тэдэнгүйгээр төсөөлөхөд бэрх. Манай театрын урын сангийн 11 балетыг дэлхийн аль ч тайзнаас харах боломжтой. Харин Нью-Йорк, Лондон, Бээжингийн театраас ч олж сонсохгүй алтан гургалдайнуудаа бид үргээчихлээ. Михаил Пирогов  гоцлол дуучнаар үлдэхээр болсонд баяртай байгаа. Би Г.Ариунбаатарыг театртаа үлдээч гэж гуйсан. Манайхан түүнийг гомдоосон  тул "Буриадууд өөрсдөө дуулцгаа" гэсэн. Би түүний сэтгэлийг ойлгож байна. Г.Ариунбаатар Хятадын оркестртой хамтарсан тоглолт  тавихаар Бээжинд сургуулилтаа эхлүүлсэн. Тэрбээр Санкт-Петербург хотод энэ сард болох Оросын соёлын форумд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Санкт-Петербургийн Маринскийн театрын захиргаа Г.Ариунбаатартай гэрээ байгуулах хүсэлт тавьсан. Мөн Испанид ирэх жил томоохон концертод дуулна. Тиймээс Г.Ариунбаатар шахуу хөтөлбөртэй ажиллаж байгаа. Улаан-Үдэд бэлтгэл хийх боломжгүй учир бид Улаанбаатарт сургуулилтаа үргэлжлүүлэх байх. 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419