Бельгийн хааныг эцэг тогтоох шинжилгээ хийлгэхийг шаардав
Бельгийн хаан Альберт II ойрын гурван сарын хугацаанд эцэг тогтоох шинжилгээ хийлгэх ёстой боллоо. Брюсселийн давж заалдах шатны шүүхээс хатагтай Дельфина Боэлийн эцэг нь мөн эсэхийг тогтоохын тулд ийм шинжилгээ хийлгэх ёстой гэсэн шийдвэр гаргажээ.
“Хатагтай Боэлийн хууль ёсны эцэг Жак Боэль нь түүний төрсөн эцэг биш гэдгийг шүүх тогтоолоо. Одоо нэхэмжлэлийн дагуу Альберт II эцэг тогтоох шинжилгээ өгөх ёстой” гэж шүүх шийдвэртээ тусгажээ.
Дельфина Боэль өөрийгөө Хаан Альберт II-ийн хууль бус хүүхэд гэж мэдэгдэн, шүүхэд хандсан юм. Эцэг тогтоох шинжилгээгээр ДНК таарвал хааны хууль бус охин гэдгээ нотлох боломжтой болно.
2013 оноос хойш ийм дуулиан дэгдэж, хэргийг хянаж эхэлсэн ч Альберт II хааны халдашгүй эрхээ эдэлж, шүүхэд очоогүй юм. Харин 80 насны босго дээрээ хүү Филиппдээ хаан ширээгээ залгамжлуулах болсноор Альберт II-ийн халдашгүй эрх үгүй болж, хатагтай Дельфина Боэль эцэг тогтоох шинжилгээ хийлгэхийг шаардах эрхтэй болсон нь энэ.
Дельфина Боэлийн өгүүлж буйгаар бол түүний эх Бароны гүнж Сибилл де Селим Лонгшам нь хаан Альберт II-ийн нууц амраг байсан ажээ.