УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр авсан зээлээ төлж ард түмнээс уучлал гуйлаа
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд эхнээсээ зээлээ төлж эхэллээ. Одоогоор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зээлээ төлөөд байна. Тэрбээр энэ тухайгаа твиттер хуудсаараа мэдээлсэн юм.
Мөн тэрбээр Хас банкнаас зээл авч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан руу шилжүүлснээ хэлээд олон нийтийг бухимдуулсандаа уучлал гуйлаа. ЖДҮ зээлээ бүрэн барагдуулж дууссан. Нийгэм бухимдаж буйг ойлгож хүлээн авлаа. Монголын ард түмэн, сонгогч иргэдээ бухимдуулсандаа уучлалт гуйж бна. Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг компани зээл авахад эрх мэдэл, албан тушаалын байдлаараа дэмжлэг үзүүлээгүйгээ хэллээ. Харин хөдөө аж ахуйн салбарт амжилттай хэрэгжиж байгаа төслийг ХХААХҮЯ-наас сонгон, зээл өгснийг тайлбарлав.