ЭМД төлдөг 18-аас дээш насныхныг үзлэгт үнэ төлбөргүй хамруулна
Эрүүл мэндийн даатгал төлдөг 18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулах бөгөөд уг арга хэмжээг ЭМЯ-наас улс орон даяар анх удаа хэрэгжүүлж байгаа юм.
ДЭМБ-аас зөвлөмж өгсний дагуу дөрвөн насны ангиллаар урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж байгаа бөгөөд 35-45 насны даатгуулагчийн үзлэгийн багцад зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, цусан дахь сахарын хэмжээ тогтооно. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн халдвар судлаач эмч Бямбасүрэн: “40-өөс дээш насны даатгуулагчид нийт 8 төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгийг хийлгэнэ. Ингэснээр зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүдийг эрт оношилж эмчлэх боломж бүрдэх юм.
Иймд 18-аас дээш насныхны урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах бүрэн боломжтой.