Иранд газрын тосны хориг арга хэмжээний эсрэг томоохон жагсаал болжээ
Ираны газрын тосонд тавих гэж буй АНУ-ын хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэхээс нэг хоногийн өмнө буюу өнгөрсөн ням гарагт Иран даяар олон мянган иргэн гудамжинд жагссан байна.
Жил бүрийн 11 дүгээр сарын 4-нд 1979 онд АНУ-ын иргэдийг барьцаалсан өдрийг тохиолдуулан иранчууд жагсаал цуглаан зохион байгуулдаг бол энэ удаа 11 дүгээр сарын 5-наас хэрэгжих хориг арга хэмжээг эсэргүүцсэн жагсжээ.
Уг жагсаалд олон мянган залуучууд оролцсон бөгөөд жагсагчдын зарим нь АНУ-ын төрийн далбааг шатааж байсан бол зарим хэсэг нь Дональд Трампын гэрэл зургийг өргөж, шүүмжлэлт уриа лоозонгууд барьсан байжээ.