АНУ-ын БНХАУ-тай хийсэн худалдааны алдагдал хамгийн өндөр дүнд хүрчээ
Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар АНУ-ын БНХАУ-тай хийсэн худалдааны алдагдлыг өмнөх сарын үзүүлэлттэй харьцуулахад 4.3 хувиар өссөн нь урьд үзэгдээгүй хамгийн өндөр дүнд хүрсэн тухай АНУ-ын Худалдааны яамнаас гаргасан тайланд мэдээлэв.
Хоёр улсын хооронд худалдааны дайн өрнөж буй энэ үед ийм үзүүлэлт гарчээ. АНУ-ын худалдааны яамнаас баасан гарагт мэдээлснээр, Хятад улстай хийсэн худалдааны алдагдал 40.2 тэрбум ам.долларт хүрсэн нь худалдааны бусад түншүүдтэй харьцуулахад хамгийн өндөрт тооцогдож байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар энэ сарын сүүлээр Аргентинд болох "Их-20"-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын уулзалт хийж, яриа хэлэлцээ хийх төлөвтэй байгаа юм.