“М-Ойл” группийн захирал Б.Пунсалмаа Нийслэлийн Ардчилсан ЭХ-ий тэргүүнээр сонгогдлоо
“М-Ойл” группийн захирал Б.Пунсалмаа Нийслэлийн Ардчилсан ЭХ-ий тэргүүнээр сонгогджээ.
Тэрээр энэ тухай: "Нийслэлийн АЭХ-ий тэргүүн.Энэ эрхэм хүндтэй тодотгол өнөөдрөөс эхлэн дуудах нэр, дуурсагдах алдартай минь хамт зэрэгцэн явахаар боллоо.
Ардчилсан Намын нээлттэй, гишүүн төвтэй нам болох зорилгын хүрээнд хийгдэж буй шинэчлэлийн аян надад сонгогдох эрхээ эдлэх боломж олгож, өнгөрсөн сар гаруйн хугацаанд хэлэх үг, хийх ёстой үйлдлийнхээ хэм хэмжээ, зах хязгаарыг өргөжүүлэн тэлж, цаашид ардчилалын төлөө, эмэгтэйчүүдийн төлөө, нийслэлийн төлөө цаашлаад эх орныхоо төлөө би юу хийж чадах билээ гэдгээ эргэцүүлэн дүгнэж, бодлоо цэгцлэн нэгтгэсэн ажил хэрэгч, хариуцлагатай өдрүүд өнгөрлөө.
Намын эмэгтэйчүүдийн байгууллагын хөгжил болон нийгмийн сайн сайхны төлөө гэсэн үндсэн 2 чиглэлд бодит ажил хийхээр цаасан дээр буулгасан төлөвлөгөөгөө өнөөдрөөс эхлэн биежүүлэн биелүүлэх эрхтэй боллоо.
Тууштай бас хурдтайгаар ажиллах нь миний зарчим. Тун удахгүй гарт баригдаж, нүдэнд харагдахуйц ажлуудаар та бүхэнтэйгээ уулзах болно." гэжээ.