Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2018.11.05) цаг агаарын мэдээллийг хүргэе.
Улаанбаатар хотод:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Алтайн салбар уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар:
Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.