Өмнөд Солонгосын асуудлаар гаргасан хүчин чармайлт нь дэлхийг цөмийн дайнаас аварсан гэж Трамп мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үзэж байгаагаар, хэрэв тэрбээр Солонгосын хойгийн эргэн тойронд үүссэн асуудлыг зохицуулахад хүчин чармайлт гаргаагүй бол өдгөө дэлхий ертөнц цөмийн дайны байдалд байх байжээ. Ийм мэдэгдлийг Трамп пүрэв гарагт Миссури муж улсад дэмжигчдэдээ хандаж үг хэлэхдээ хийснийг Америкийн телевизийн мэдээллийн сувгууд уламжилсан байна.
“Хэрвээ зөв хүн ирээгүй бол бид яг одоо цөмийн дайны байдалд байх байсан. Тиймээс одоо бидний бүх зүйл сайн байна” гэж тэрбээр өөрийнхөө тухай болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай Сингапурт хийсэн уулзалтынхаа талаар ярихдаа онцлон тэмдэглэжээ.
Трамп мөн Ким Жөн Унтай “маш сайн” харилцаатай байгаа гэдгээ мэдэгдэв.
Энэ оны зургадугаар сарын 12-нд АНУ болон БНАСАУ-ын удирдагчид Сингапурт түүхэнд анх удаа уулзсан билээ. Уг уулзалтын дүнд Дональд Трамп, Ким Жөн Ун нар хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Мэдэгдэлд БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн бол АНУ Умард Солонгосын аюулгүй байдалд баталгаа олгох үүрэг хүлээсэн билээ.