О.Баасанхүү: Шатахууны үнэ бууруулж чадахгүй бол сайд нь бас огцрох хэрэгтэй
Шатахууны үнэ тодорхой хэмжээнд буурч байгаа гэж мэдээлж байсан салбарын сайд Д.Сумъяабазартай хариуцлага тооцох асуудал хөндөгдөж эхэлсэн байна. Мөн чуулганы үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Шатахууны үнэ дахиад өслөө. Шатахууны үнэ бууруулж чадахгүй бол сайд нь бас огцрох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн саналд ямар хариулт өгсөн бэ. Ард түмэн чих тавин хүлээж байна. Тэгэхгүй бол ганцаардсан Ерөнхийлөгч болж харагдаад байна. Би ганцаардал ямар байдлыг мэднэ. Төсвийн хэддүгээр хэлэлцүүлэг явж байгаа юм бэ. Мэдээллээ бичгээр өг л дөө" хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг шүүжилжээ.