Харүмафүжи Бямбадорж Маегэширэ Таканоивагийн эмчилгээний зардлыг даахаар болжээ
Японы мэргэжлийн сүмогийн их аварга Харумафүжи Бямбадорж Маегэширэ Таканоиваг цохисон хэргийнхээ хариуцлагыг хүлээж, энэ оны есдүгээр сарын сүүлээр зодог тайлах ёслолоо хийсэн билээ. Энэ үеэр хэрэг дахин сөхөгдөж, Таканоива Харумафүжи аваргаас эмчилгээний зардал, зиндаа буурсан үеийн хохирол зэрэг нийт 24.130.000 иен нэхэмжлээд байв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, өнгөрсөн лхагва гаригт Таканоива нэхэмжлэлээ татан авчээ. Мөн Ёкозүна Харүмафүжи Таканоиватай нүүр тулан уулзаж, уучлал гуйн, хохирлыг барагдуулахаар шийдсэнээ дуулгасан байна. Харүмафүжийн хувьд Таканоивагийн нэхэмжилсэн бүх мөнгөнөөс зөвхөн эмчилгээний зардлыг нь өгөхөөр болжээ.