Японы мэргэжлийн сүмогийн холбооноос энэ сарын 11-нд Фүкүока хотноо эхлэх Кюүшюү башёгийн чансааг зарлалаа. Манай улсаас энэ удаад баруун жигүүрийн сэкивакэ Ичиножёо А.Ичинноров, маэгширагийн барууны хоёрдугаарт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил, зүүний зургаад жагссан Таканойва А.Баасандорж, зүүний 14 дүгээрт эрэмбэтэй Чиёошёома Г.Мөнхсайхан, зүүний 16-д чансаатай Араваши Э.Дөлгөөн нар дээд зиндаанд хүч сорино. Түүнчлэн жюүрёод дөрөв, макүшитад найм, санданмэд манай гурван бөх барилдах аж. Энэ сарын барилдаанд Зүүн жигүүрийг ёкозүна Хакүхо М.Даваажаргал манлайлан барилдах байсан ч Хакүхо өвдөгний мэс засалд саяхан орсон учир Фүкүокад зодоглох эсэхээ шийдээгүй байна. Баруун жигүүрийг ёкозүна Какүрюү М.Ананд манлайлжээ. Какүрюү аварга мөн л бэртэлтэй байгаа бөгөөд зодоглох эсэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()