Программистуудад сертификат олгоно

Программистуудад сертификат олгоно

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Шима Сеики” сургалтын төвд "Шима Сеики" фирмийн сүлжмэлийн автомат машины удирдлагын AПЕКС 3-3 дизайн системийн ахисан түвшний сургалт амжилттай боллоо. Тус сургалтыг Дэлхийн банкны “Экспортыг дэмжих” төслийн санхүүжилтээр ШУТИС зохион байгуулсан юм. Японы "Шима Сеики" фирмийн зүгээс тусгай дугаар бүхий сертификат олгодог сургалтыг ШУТИС-ийн сургалтын төвд суурилагдсан тоног төхөөрөмжийн хүчин чадалд үндэслэн анх удаа гадаадад явуулж байгаагаараа онцлог. Сургалтыг "Шима Сеики" фирмийн “Тотал дизайн центр”-ийн зөвлөх Хироюуми Хонда удирдан явуулсан болно. 

Тус сургалтаар АПЕКС дизайн системийн сүүлийн үеийн өргөтгөл болох "DSCS" (Digital stitch control system), "Package software" программыг ноолууран бүтээгдэхүүн экспортлогч үйлдвэрүүдийн мэргэжилтнүүд болон “Шима Сеики” сургалтын төвийн багш нарт эзэмшүүлэх зорилготой юм. Сургалтын үр дүнд DSCS системийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлснээр сүлжмэл бүтээгдэхүүний хэлбэр, хэмжээний тооцоолол жигд болж, улмаар чанарын үзүүлэлтүүд дээшлэх төдийгүй "Package software" арга зүйг эзэмшсэнээр программистуудын программ бичих бүтээмж дээшилж, үйлдвэрүүдэд шинэ загварын бүтээгдэхүүн богино хугацаанд үйлдвэрлэх боломжтой болж байна.

Суралцагчид олж авсан мэдлэгээ цаашид өөрсдийн үйлдвэрт нэвтрүүлэх чадвартай болсон гэж Хироюуми Хонда багш онцлов. Энэ сургалтаар олгосон мэдлэгийг үйлдвэрийн мэргэжилтнүүд Японд очиж суралцдаг байсан бол ШУТИС-ийн тус сургалтын төвд суралцагчдад "Шима Сеики" фирмийн “Тотал дизайн центр”-ээс олгодог албан ёсны дугаар бүхий сертификатыг олгож байна.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд Дэлхийн банкны санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн, Экспортыг дэмжих төслийн багийн удирдагч Ульль Ломмус, төслийн ахлах мэргэжилтэн А.Энхтүвшин, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн салбарын эрхлэгч Д.Батбаяр болон багш нар, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн В.Болормаа нар оролцсон. Мөн зарим үйлдвэрийн удирдлага, төлөөлөл суралцагсдынхаа сургалтын үр дүнтэй танилцаж, Экспортыг дэмжих төслийн болон сургалтын төвийн үйл ажиллагаанд санал хүсэлтээ илэрхийллээ.

Сургалтын үйл ажиллагаа, үр дүнтэй Экспортыг дэмжих төслийн төлөөлөл танилцаж, суралцагсдаас санал хүсэлт авч, үнэлгээ хийсэн бөгөөд сургалт явуулах урилгыг хүлээн авч, хамтарч ажилласан зөвлөх Хироюуми Хондад талархал илэрхийлж, цаашид багш нарыг Японд сургах чиглэлд хамтран ажиллахаар болов. "Шима Сеики" фирмийн “Тотал дизайн центр”-т 30 гаруй жил ажилласан туршлагатай, АПЕКС дизайн системийг хөгжүүлэхэд гар бие оролцож буй түүнд ШУТИС-ийн ҮТС-ийн нэрийн өмнөөс талархал дэвшүүлж, өргөмжлөл гардуулсан юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419