Афганистанд нисдэг тэрэг осолдсоны улмаас 25 хүн амь үрэгджээ
Афганистанд цэргийн нисдэг тэрэг осолдож, онгоцонд сууж явсан 25 хүн амь үрэгдсэн тухай армийн төлөөлөгчийн мэдэгдсэнийг телевизийн "Reuters" агентлаг уламжлав. Түүнчлэн “Нисдэг тэрэг осолдсоны улмаас бүх хүн амь үрэгдсэн” хэмээн тус улсын Зэвсэгт хүчний төлөөлөгч Нажибулла Нажиби мэдэгдсэн юм. Онгоцонд сууж явсан 25 хүний дунд цэргийн өндөр албан тушаалтнууд хийгээд мужийн зөвлөлийн гишүүд ч байсан аж.