АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп худалдааны асуудлаар тохиролцоо хийх хүсэлтийг нь хүлээж аваагүй Хятадын эсрэг дахин арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Тэрбээр “Хятадын эрх баригчид бэлэн биш байна. Бид тохиролцоонд хүрч чадахгүй бол тус улсын 267 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд дахин нэмэлт татвар ногдуулах болно” гэжээ.
АНУ Хятадын импортын 250 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулсан билээ. Үүний хариуд Хятадын эрх баригчид ч адил арга хэмжээ авсан.
Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод ирэх сард болох “Их-20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Доналд Трамп, Си Жинпин нар уулзах аж. Энэ уулзалтаар худалдааны хурцадмал байдал намжиж магадгүй гэж ажиглагчид дүгнэж буй.