28 настай Японы гүнж Аяако, түүний сүйт залуу 32 настай бизнесмэн Кей Мори нар энэ сарын 29-ний өдөр гэрлэжээ.
Бэр болох гүнж Аяако хуримын өдрөө уламжлалт кимоногоор хувцаслаж, /794-1185/ оны хэв маягаар үсээ зассан байв. Харин хүргэн болох Кей Мори барууны хэв маягаар хувцасласан байсан юм. Тэдний ээжүүд ойр дотны найзууд бөгөөд гэрлэх тухайгаа зун зарлаж байлаа.
Гүнж Аяакогийн инжэд 1 сая доллар өгч гэр бүл болох эрхээ авсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэг хэсэгтээ шуугиж байсан юм. Ийнхүү хуримаа хийснээр Аяако гүнж эзэн хааны гэр бүлийн гишүүнд тооцогдох эрхээ алджээ. Дашрамд дурдахад Японы залгамж халааны хуулиар бол хааны удмын хүнтэй гэрлэсэн эмэгтэй хүн хааны удмын албан ёсны гишүүнд тооцогддог байна.