Алунгуа эхийн сургааль агуу философи байсныг түүх баталдаг

Алунгуа эхийн сургааль агуу философи байсныг түүх баталдаг

Алунгуа эхийн таван сумны сургаалийг өдгөө найман настай балчираас, наян настай хөгшид хүртэл мэднэ. Гагцхүү энэ үед ч биш, эрт цагтаа ч Монголчуудын дунд ихээхэн тархсан, алдартай сургааль байсныг эртний судар бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Түүний энэ сургааль агуу их гүн ухаан байсныг гэрчлэх үйл явдал аль ч цагийн, ямар ч улсын түүхэнд байдаг нь тохиолдлын хэрэг биш юм.

Юун түрүүнд Монгол улсын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан эртний төрт улсуудын түүхийг сөхөж үзье.

“Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэг үгийг сонсоогүй монгол хүн байхгүй биз. Энгийн мэт боловч энэ үг бидний түүхэн ой санамжаас улбаалан бий болсон гэвэл хэлсдэхгүй. Учир нь бидний анхны төрт улс Хүннү гүрний мөхсөн шалтгаан нь хаан ширээний төлөө тэмцэл, үүн дээр нь тулгуурласан Хан улсын бодлого байсан. Сянби улсынх мөн л дотоодын хагарал, Тан улсын бодлого, Нирун улсынх хаан ширээний тэмцэл, дотоодын хагарал зэрэг бүгдийнх нь мөхөх шалтгаан эв нэгдэл үгүй болж, дотооддоо хагаран тэмцсэнтэй холбоотой. Нэгдмэл байсан үед нь дийлж чадаагүй хөршүүд маань, дотооддоо хагарч, хүч нь суларсан үед бут цохин дийлж байжээ.

Тэр ч байтугай зарим тохиолдолд ах дүү хоёрт нэгд нь их, нөгөөд нь бага бэлэг өгч хооронд нь хагаралдуулах бодлого барьж байжээ. Ийнхүү эртний төрт улсууд эв нэгдлээ алдсан үедээ бусдад хялбар дийлэгдэж байсан нь нэгийг бодогдуулдаг. Тиймээс Монголчууд байгуулагдаж, мөхсөн эртний улсуудынхаа түүх бүрээс эв нэгдэл гэдэг зүйл хичнээн чухал болохыг ойлгосон нь Алунгуа эхийн “эв нэгдлийн сургаалийг” улам ч тодотгон баталдаг.

Монголын нууц товчоо

Монголын нууц товчоо

“Монголын нууц товчоо” бүтээлд: Чингис хааны элэнц өвөг Хабул хаан өөрийнхөө долоон хүүг байсаар атал, Тайчууд овгийн Амбагайд хаан ширээгээ өвлүүлэхээр шийдсэн байдаг. Үүний учрыг Лувсанданзангийн “Алтан товч”-ид тайлбарлахдаа, Хабул хааны долоон хөвүүн эв эе муутай байсан тул өөрийн хөвүүдэд биш харин Амбагайд хаан ширээгээ өвлүүлэхээр шийдсэн хэмээжээ.

Тэгвэл Амбагай хааныг Татаруудад хорлогдон нас нөгчсөний дараа үүний яг эсрэгээр зүйл болжээ. XIV зуунд Персийн түүхч Рашид-Ад-Дин “Судрын чуулган” бүтээлдээ “Тайчууд хоорондоо үргэлж дайсагналцаж байсан тул тэдний дотроос эзэнтэн ч, удирдагч ч хэзээ ч гарч байсангүй” гэж тэмдэглэжээ. Эв нэгдэлгүй, нэгдмэл бус байхад хэзээ ч амжилт олдоггүйн дээр, бусдад хялбар дийлддэг байна. Үүнийг батлах гадны улс орнуудын жишээ ч арвин бий.

Филиппин-Зүүн өмнөд Азийн Филиппин улсыг бид мэднэ. Тус улсыг анх 1565 онд Испанийн II Филип хаан өөрийн эрхшээлд оруулснаас хойш, тус хааны нэрээр Филиппин гэж нэрлэгдэх болжээ. Испанийн бодлого нь юун түрүүнд Филиппинчүүдийг христийн шашинд оруулах замаар ноёрхлоо тогтоох байв. Тэдний аз болж тухайн үед Филиппинчүүд нэгдсэн төр үгүй, тархай бутархай байсан тул нөлөөнд нь амархан автжээ.

Өмнөд Америк- Бас нэгэн эмгэнэлт жишээ нь Долоон жилийн дайнаар (1756–1763) Өмнөд Америкийн ард түмэн нэгдмэл биш байсан тул Англи, Франц гэх хоёр том гүрний талд хуваагдан орж, бие биетэйгээ дайтжээ. Эцсийн дүнд энэ дайны хамгийн гол хохирогч нь Өмнөд Америкчууд болж хоцорсон байна. Хоорондоо нэгдмэл бус байсны уршгаар бусдын төлөө бие биетэйгээ тэмцэлдэн юу ч үгүй хоцорсон нь бас нэгэн сургамж ажээ.

Энэ мэт эв нэгдэлгүй, ганц ганцаар, нэгдмэл бус байснаар ганц ширхэг сум мэт хүнд хялбар дийлдэнэ гэсэн Алунгуа эхийн сургаалийг хүн төрөлхтөний хэдэн мянган жилийн түүх баталж байна. Улс орон, олон улс хоорондын хэмжээнд байтугай, ердөө ахуйн түвшинд ч эв нэгдэл гэдэг зүйл хичнээн чухал болох нь өдөр тутам, яг одоо ч дэлхийн хаа нэгтээ батлагдсаар байгаа. Энэ бүхнээс үзэхэд хүч чадал гэдэг зөвхөн эв нэгдэл байгаа цагт л бүрэн утгаараа бий болдог ажээ.

14
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419