БНХАУ-ын Чунцин хотын Банан дүүрэгт үйл ажилагаагаа явуулах нэгэн цэцэрлэгт 9.30 цагийн орчимд хутгатай этгээд халдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Уг гэнэтийн дайралтын үеэр 14 хүүхэд бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Цагдаагийнхан хэрэг үйлдсэн 39 настай эмэгтэйг баривчилж, мөрдлөгө явуулж эхэлжээ.
Халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Цагдаагийнхан хэрэг гарсан цэцэрлэгийг хамгаалалтад авч, хүүхдүүдийг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Шанси мужийн нэгэн цэцэрлэгт өнгөрөгч дөрөвдүгээр сард дээрхтэй ижил хэрэг гарч, есөн хүүхэд амиа алдаж байжээ. Мөн өнгөрсөн онд хутгатай этгээд цэцэрлэгийн хүүхдүүд рүү халдаж, улмаар 11 хүүхэд бэртэж байв.