З.Нарантуяа: Төсвийг төлөвлөх, батлах процедурыг цэгцлэх нь төсвийг өөрийг нь эрүүлжүүлэхээс чухал болсон байна

З.Нарантуяа: Төсвийг төлөвлөх, батлах процедурыг цэгцлэх нь төсвийг өөрийг нь эрүүлжүүлэхээс чухал болсон байна

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай Монгол улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Ирэх оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг УИХ-ын түвшинд өрнөж байна. Ер нь  ирэх оны төсвийн ерөнхий дүр төрхийг та хэрхэн харж байна? Төсвийн тусгай шаардлага болон дунд хугацааны төсөөлөлтэйгээ хэрхэн  нийцэв?

Төсвийн тогтвортой байдлын хуулийн 6 дугаар зүйлд заасан  төсвийн тусгай шаардлагуудаас 7-г  нь хангаагүй. Хуулийн хувьд хангасан байх шаардлагыг “хэлбэр”-ийн хувьд биелүүлэх гэж 5 сарын өмнө баталсан Монгол улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьж байна.

Хуулийг өөрчлөхөд хангалттай кноп байгаад эрдэж, зарлага, алдагдлын хэмжээг хуулиар тусгайлан тогтоож өгсөн дээд хэмжээнээс  илүү их  нэмээд байх нь 10 жил дараалан хасах баланстай буюу алдагдалтай төсөвтэй явж байгаагийн шалтгаан яах аргагүй мөн.

Зөвхөн 2011 оноос хойшхи 8 жилийн хугацаанд Төсвийн тухай хуулийг 32 удаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 12 удаа, Өрийн удирдлагын тухай хуулийг 3 удаа, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг 1 удаа төсөв батлахтай холбогдуулж, өөрчлөн баталсан байна. Төсвийн хуулийг батлах бүрдээ төсвийн хүрээний мэдэгдэлд заасан тооцооллоо өөрчилж, ихэнхидээ нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ, Засгийн газрын авч болох зээл, өрийн дээд хэмжээг нэмэгдүүлээд л байсан гэсэн үг. Энэ нь төсвийг төлөвлөх, батлахад баримталдаг дэг, журам цэгцрээгүй байгааг бүрэн харуулж байна.

-Та байнгын хорооны дэргэдэх Төсвийн зарлагын дэд хороог ахалдаг. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр зарлагын дэд хорооноос гаргасан саналууд дэмжигдэж чадсан уу?

-Хангалттай биш. Тодорхой санал бүхий дүгнэлтийг Байнгын хороондоо хүргүүлсэн ч зарчмын буюу бодлогын өөрчлөлттэй холбоотой саналууд дэмжигдэх боломжгүй байдаг. Хэдийгээр УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Төсвийн зарлагын дэд хороо нь сөрөг хүчинд харьяалагдах ёстой ч УИХ-ын Төсвийн байнгын хороо бүрэлдэхүүнийг нь томилохдоо сөрөг хүчнээс 2-хон гишүүн оруулсан. Гэтэл олонхийн төлөөлөлөөс томилогдсон гишүүд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт  санал өгөх, дэд хорооны ажилд оролцох оролцооны хувьд төдийлөн санаачилга гаргаж чадахгүй, бүлгийн шийдвэртээ баригддалах ажлын алба гэж ажилладаггүй, төсвийн байнгын хорооны мэргэжилтнүүдийн ажил үүргийн хуваарьт давхар гүйцэтгүүлэхээр хариуцуулдаг.  Төсвийн зарлагын хяналтын механизмыг одоо л боловсронгуй болгож, анхаарахгүй бол Засгийн газрын үйл ажиллагаанд төсвөөр нь дамжуулж, хяналт тавьдаг Парламентын ажиллагаа бүрэн зогсоход хүрч байна.

-Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг дээр зангидагдах ёстой байтал эсрэгээрээ эрх баригч намын дотоод ажлын хэсгийн түвшинд гол тохироо явагдлаа. Энэ нь хэр зөв жишиг вэ?

-Энэ бол маш буруу. Төрийн дээр нам гарсаны илрэл.

-Ирэх оны төсвийн орлогыг өндөр төсөөлсөн мөртлөө алдагдлаа нам дор барьж чадсангүй гэсэн шүүмжлэл явж байгаа. Сүүлийн жилүүдэд төсвийг алдагдалтай баталдаг жишиг тогтож буй нь харамсалтай?

-Худалдаа аж үйлдвэрийн танхимын захиалгаар эдийн засагчдид, мэргэжлийн судалаачдын хийсэн судалгаагаар 2008-2011, 2017,2018 онуудад дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх үед манай төсвийн орлого дандаа давж биелж, үнэ унах үед нь эсрэгээр орлого төлөвлөсөн хэмжээндээ ч хүрэхгүй тасалддаг нь ажиглагдсан байна.

Харин төсвийн орлого давсан тэр үеүүдэд төрийн зарлага огцом өсч байсан нь  төвсийн зарлагаа тэлж байсан тухай тухайн үеийн ЗГ-уудын буруу бодлого байсныг нотолсон байсан. 2019 оны төсөв яг энэ буруу жишгээр төлөвлөгдөж, батлагдах гэж байна. Хэмнэлт, хуримтлалыг хойш нь тавьж, хөрөнгө, халамж, тэтгэвэр, цалингийн зардлыг илүү оруулсанд мэргэжлийн шинжээчид оновчтой шийдэл биш л байна гэж харж байна. 

-Тэгэхээр орлогын төсөөллөө бодтой хийж, зарлагаа хумьж сурах нь л чухал юм байна?

 

-Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаад ирэхээр төсвийн орлого төвлөрүүлэлт биелэх боломжгүйд хүрдэг. Тухайлбал, 2012 оны эхнээс  дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн ханш буурснаас үүдэж, дагаад 3.5 орчим төсвийн орлого биелээгүй. Тэр үед өмнө нь өндөр болгочихсон зардлыг нөхөхийн тулд хоосон орон зайгаа дүүргэх шаардлага үүсч байсныг иргэд мартаагүй. Иймд  орлогын олон суурьтай болох ажлыг л Мэргэжлийн Яам хиймээр байна.

-Сөрөг хүчний зүгээс төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр тавьсан дүгнэлтдээ төсвийг алдагдалгүй батлах боломж байгааг онцоллоо. Тиймээс би танаас төсвийг алдагдалгүй батлах гарц, гаргалгааг нь асуумаар байна?

-Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өөдрөг төсөөллөөс үүдэж, ирэх онд төсвийн орлого  хамгийн өндөр түвшинд хүрэхээр байна. 2018 онд 1 их наяд орчим төгрөгөөр төсвийн орлого давж биелэх хүлээлттэй байгаа. Энэ 1 их наяд төгрөгийн орлогоор ирэх жилийн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөгийг бууруулах боломж бол байгаа. Энэ удаа Засгийн газар нийгмийн салбарын  хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр нэмэгдүүлж, зөвхөн шинээр барих барилга байгууламжид 647 тэрбум төгрөгийг төлөвлөсөнөөс 17 хувь нь л үйлдвэрлэлийг, бодит эдийн засгийг дэмжсэн төсөл, арга хэмжээ байгаа нь маш буруу бодлого.

-Нэг талаас сонгуулийн өмнөх хоёр жил  “сонгуульжсан” төсөв батлагддаг жишиг давтагдаад байх шиг?

-Ер нь тийм гэж хэлж болно.

-Орлогыг хэт өндөр төсөвлөчихсөн ийм үед төвлөрүүлэлтэд эрсдэл үүсвэл хэрхэх вэ. Засгийн газарт энэ эрсдлээ нөхөх бодит боломж байгаа юу?

-Яг одоо бол эрсдлийн нөөц байхгүй. Тогтворжуулалтын  болон Ирээдуйн өв сангийн хуримтлал бүрдэж амжаагүй байх шиг байна.

-Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхдээ 271 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргалаа гэсэн мөртлөө эргүүлээд уг мөнгөө 14 төсөл хөтөлбөрт зарцуулна гэж албан мэдээлэлдээ дурдсан байна. Үүнийг төсвийн хэмнэлт гэж нэрлэх нь өөрөө учир дутагдалтай юм биш үү?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн хуулийн төслийг хэлэлцэхдээ зөвхөн аль нэг зардлын зүйл ангиас хасах замаар хэмжэлт гаргаж  байж    шинээр нэмэх шаардлагатай байгаахөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх хуулийн заалттай болсон. Яг л энэ зарчмаар агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний зардлыг 80.0 тэрбум төгрөгөөр буурсан байгаа.

-Боловсролын зээлийн сангаас 42, ипотекийн зээлийн санхүүжилтээс 15 тэрбум төгрөг хассан нь хэр оновчтой шийдэл вэ?

-Боловсролын зээлийн сангийн ашиглагдаагүй үлдэгдэл 42 тэрбум төгрөг байгааг хорогдуулж, хөрөнгө оруулалтын зардал руу хуваарилж байгаа юм.  Ашиглагдахгүй байгаа эх үүсвэрийг өөр төсөл арга хэмжээнд ашиглах нь зөв. Ер нь боловрсолын зээлийн сангийн эх үүсвэрййг төсвөөс санхүүжүүлэх нь буруу бодлого. Өмнө нь төсвөөс мөнгө хуваарилдаггүй, “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд  банк оюутнуудад 5 хүртэлх хувийн хүүтэй 10 жилийн хугацаатай зээлийг олгодог байсан шийдэл зөв байсан.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419