Тайванийг тусгаарлах оролдлогыг няцаахад ямар ч үнэ төлөхөд бэлэн гэж мэдэгджээ
Тайванийг салган тусгаарлах оролдлогыг няцааж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын тулд бид шийдвэртэй алхам хийх бөгөөд ямар ч үнэ төлөхөд бэлэн байна гэж Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ Бээжин хотод болсон аюулгүй байдлын асуудлаархи Сяншаний чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр хэлжээ.
“Хэн нэгэн, хэзээ нэгэн цагт Тайванийг Хятадаас тусгаарлахыг оролдох аваас Хятадын зэвсэгт хүчин шийдвэртэй алхмуудыг авч хэрэгжүүлнэ. Бид шаардлагатай үнийг төлөхөд бэлэн” гэж тэрбээр хэлсэн байна.