Хятад их шилжилтээ алгуур боловч амжилттай хийж байна

Хятад их шилжилтээ алгуур боловч амжилттай хийж байна

Жинь хоёр жилийн өмнө Бээжингээс вэндэнд ирсэн. 40 дөхөж яваа энэ эр 21 сая хүн бужигнаж, түжигнэсэн завгүй Бээжингээс “зугтаж”, Хятадын зүүн зүгт хүний хөл, хөдөлгөөн бага, уйтгартай энэ хотод “хоргодчихсон” нь учиртай. Бидний төсөөлөл дэх Хятад хүний нийтлэг төрхийг хадгалсан, намхан нуруу, нүдний шилтэй тэрбээр Вэндэн дүүргийн Шэнжин уулын энгэрт аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар зорьж буй юм. Зоогийн газар, зочид буудал, зугаа цэнгэлийн төв зэргээс бүрдэх уг цогцолбороо ирэх оноос нээхээр зэхэж буй тул Жинь тун завгүй байна. 300-гаад метр өндөр, найман километр нутагт ханхайсан Шэнжин уул чац нуруугаараа сүрдмээр өндөр биш ч жуулчдыг татаж, зугаа цэнгэлийг хөгжүүлэхэд туйлын тохиромжит байршил. Ой модоор битүү бүрхэгдсэн энэ уулын байгалийн ерөнхий төрхийг нь хадгалж, жуулчдыг татах нэгэн цэг болгохоор зорьжээ.

Тиймээс БНХАУ Засгийн газар, бүс нутгийн засаг захиргаа одоогоос хэдэн жилийн өмнө энэ уул хүртэл зам, дэд бүтэц татаж, бизнес цэцэглүүлэх өнгөн хөрс хэдийн бэлтгэсэн. Гэхдээ төсвөөсөө хөрөнгө гарган, тэгш зам, цахилгаан эрчим хүч татсан төр өөрөө энэ хэсэгт бизнес эрхэлж, мөнгө олохоо урьтал болгосонгүй. Харин бизнесийн таатай орчныг нь бий болгоод, бизнес хийх боломжийг нь хувийн хэвшилдээ үлдээсэн. Тиймээс мөнгө олох, бизнесийн боломж байгааг олж харсан Жинь тэргүүтэй бизнес эрхлэгчид бизнесийн төв болсон Бээжинг орхин, Хятадад хөгжлөөрөө сүүл мушгидаг, захын нэгэн хотод ирээд байгаа нь энэ. Энд хөгжлийн үрийг цэцэглүүлэхээ Жинь хүсэж байна. Одоогоос хэдэн жилийн өмнө, хотоос хөдөөд шилжин суурьших нь энгийн Хятад иргэдийн хувьд боломжоос зугтахтай адил санаанд багтамгүй үзэгдэл байсан бол өдгөө энэ хандлага өөрчлөгджээ. Тус улсын иргэд хот руу хошуурахаа больж эхэлсэн байна.

Ингэснээр том хот дагасан хүн амын хэт төвлөрөл хэмээх толгойны өвчнөөсөө салах нэг аргыг Хятадын Засгийн газар олоод байна. Гэхдээ төвлөрлийг сааруулах нь урд хөршийн Засгийн газрын гол зорилго биш. Их гүрэн бага чулуугуур ихийг хөдөлгөх том амбийц тээж явна. Энэ бол эдийн засгийн бүтцийн их шилжилт, шинэ тэнцвэр юм. Сүүлийн 20 жил Хятад улс манай гарагийн хамгийн том үйлдвэрлэгч болсон. 1.4 тэрбум иргэнтэй энэ их гүрэн хөдөлмөрийн хямд хүчээ овжин ашиглаж, дэлхийн үйлдвэр болтлоо дэвшсэн. Дэн Сяопины нээлттэй эдийн засгийн бодлогын үр шимийг хүртэж, үйлдвэржилтийг өндөр түвшинд хөгжүүлсэн. 1980 онд АНУ-ын эдийн засгийг 10 хуваасны нэгтэй нь тэнцэж байсан (300 тэрбум ам.доллар) Хятадын ДНБ-ий хэмжээ хэзээ мөдгүй Америкийг гүйцэж түрүүлэх гэж байна. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд БНХАУ нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 дахин өсгөж, 800-8000 ам.доллар болгожээ.

Үйлчилгээ, инновац гэсэн хос хөдөлгүү - рээр эдийн засгийн хүчээ улам зузаатгахаар зорьж байна

Гэхдээ хөгжлийн бодлогоо таван жилээр төлөвлөж, 30 жилээр тодорхойлдог энэ улс шинэ мөчлөгийн өсөлтийн цэгээ өөрчилж, үйлчилгээ хэмээх орлогын цоо шинэ үүд онилж эхэлсэн юм. 2010 оноос эхлэн хөгжлийн хэв загвараа өөрчилж, үйлчилгээ, инновац гэсэн хос хөдөлгүүрээр эдийн засгийн хүчээ улам зузаатгахаар зорьж байна. Тиймээс эдийн засгийн тулах цэгээ үйлдвэрлэлээс үйлчилгээнд шилжүүлж эхэлсэн нь энэ. Тэд хүний хөдөлгөөн дагасан мөнгөний их урсгалыг тогтоон барихын тулд эхлээд аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгохоор зорьж эхэлсэн. Тиймээс далайтай ойр, зах хязгаар бүс нутгуудаа жуулчлалын бүс болгон хөгжүүлж, зугаа цэнгэлийн гял цал, цоо шинэ хотыг сүндэрлэн босгож байгаа юм. Хятадын эдийн засгийн энэ эргэлтийг даган Жинь ч Вэндэнд ирсэн. Шандун аймгийн Вэйхэй хотын Вэндэн дүүрэг өмнө нь эрэг шураг зэрэг эд анги, багаж хэрэгслийн үйлдвэрт түшиглэсэн хязгаар нутаг байв. Энэ дүүргийн томоохон үйлдвэрийн нэг болох Wendeng Maxpower Tool групп гэхэд 4000 гаруй нэр төрлийн эрэг, боолт, түлхүүр зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн 100 гаруй оронд нийлүүлдэг. Энэ төрлийн бүтээгдэхүүний дэлхийн тэргүүлэх үйлдвэрийн нэг.

Харин өдгөө 500 мянган хүн амтай тус дүүрэгт энд тэндгүй барилгын ажил өрнөж, хөшөө дурсгал, зоогийн газар гээд хүний халаасыг хоосолж болох бүх үйлчилгээг нээхээр зэхэж байна. Бас өрсөн хасаа шиг өндөр өндөр барилгуудыг сүндэрлүүлж эхэллээ. Вэндэн дүүргийн засаг захиргаа эдийн засгийн цоо шинэ өсөлтийг цогцлоох 70 зорилт бүхий 118 төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ шинэ загвар нь зуун тэрбум юанийн орлогыг алсдаа авчирна гэж тэд тооцож байна. Тиймээс хүн орхоодой, халуун рашаан, уран хатгамал, үзэсгэлэнт парк гэсэн хэд хэдэн төрлийн брэнд үйлчилгээ хийгээд бүтээгдэхүүн сонгож, брэнд болгохоор зорьж хувийн хэвшилтэй түншлэн ажиллаж байгаа аж. Эгэл жирийн Хятад иргэн Жинь, энэ улсын энгийн нэг дүүрэг болох Вэндэнгээр төлөөлүүлэн авч үзэхэд эх газрын эдийн засгийн их шилжилт эрчимтэй өрнөж байна. Эдийн засгийн энэ аварга шилжилтээ тэд алгуур боловч тун амжилттай хийж байгаа нь энэ. Монголын эдийн засгийн гол “хэтэвч” болох Хятад улсын эрэлт, хэрэгцээ ийн чимээгүйхэн атлаа эрчтэй өөрчлөгдөж, эдийн засгийн бүтэц нь танигдахын аргагүй болтлоо хувирч байхад худалдааны орлогынхоо бараг 90 хувийг тус улсаас бүрдүүлдэг Монгол улс түүхий нүүрсээ яаж зарах тухай л бодлоос ахиж чадахгүй сууна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419