Долоо хоногийн турш ухаалаг утаснаасаа салаагүй эмэгтэйн хуруунууд тэнийхээ больжээ
Хятадын Чанша хотын оршин суугч долоо хоногийн турш, өдөржин ухаалаг утас хэрэглэсний улмаас хуруунууд нь хөдлөхөө больжээ. Энэ талаар “AsiaOne” агентлаг уламжилсан байна.
Тухайн эмэгтэй амралтаа авснаасаа хойш өдөржин ухаалаг утсаа оролдож, зөвхөн шөнө л унтраадаг байжээ. Хэсэг хугацааны дараа түүний баруун гар өвдөж, улмаар хуруунууд нь тэнийхээ больсон байна.
Эмч нарын тайлбарласнаар, ухаалаг утасны хэт хэрэглээ нь шөрмөсний үрэвсэл (теносиновит) үүсэх шалтгаан болжээ. Эмч нар эмэгтэйд ухаалаг утас хэрэглэхээ зогсоохыг анхааруулсан байна. Мөн ухаалаг утас хэрэглэхгүй, хуруунуудаа сайтар амраасны дараа хуруунууд нь тэнийдэг болно гэдгийг ч хэлжээ.