“Benetton” брендийг үүсгэн байгуулагч Жилберто Бенеттон таалал төгсжээ
Италийн “Benetton” брендийг үүсгэн байгуулагчдын нэг Жилберто Бенеттон 78 насандаа таалал төгссөн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Тус үйл явдлаас өмнө өнгөрөгч 7 дугаар сард Бенеттоны гэр бүлийн гишүүн, “Benetton” брендийн дөрвөн үүсгэн байгуулагчдын нэг Карло Бенеттон нас барсан нь тодорхой болоод байсан билээ.
“Benetton” компани Италийн Тревизо мужийн Понцано-Венето хотод 1965 онд байгуулагдаж байсан бөгөөд тэр жилдээ анхны дэлгүүрээ Италид нээж байжээ. Харин тус брендийн дэлгүүр 1969 онд анх удаа Парис хотод, 1980-аад онд Нью-Йорк болон Токио хотод нээгдэж байсан аж.