ОХУ, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохиож байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор олон ажлууд төлөвлөсний дотор БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний Орост хийх айлчлал багтжээ. Үүнтэй холбогдуулан Ши Жиньпин 2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийх талаар Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна. Түүнчлэн Ши даргын айлчлалын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн аж.
Путин, Ши Жиньпин нар ирэх сард Аргентины нийслэл Буэнос-Айрос хотод болох “G20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр мөн уулзах юм.