Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Тикри хотод сүрэг сармагчин 72 настай эрэгтэй хүн рүү тоосго шидэж алсан хэрэг гарчээ.
Times of India хэвлэлд бичсэнээр, сүрэг сармагчин гишүү түүж явсан өвгөн рүү ойролцоох нурсан байшингаас авсан тоосгыг шидэцгээсэн байна. Хорь орчим тоосгонд онуулсан өвгөн эмнэлэгт хүргэгдэн, шархаа даалгүй нас баржээ.
Өвгөний гэр бүлийнхэн цагдаад хандсан хэдий ч, мөрдөгчид энэхүү хэргийг золгүй тохиолдол гэж үзэн, сармагчны эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Нутгийн иргэдийн хэлснээр, ийм тохиолдлууд их гардаг аж. Шинжээчдийн үзэж буйгаар, ийм хэргийг зөвхөн макака резус төрлийн сармагчин үйлддэг гэнэ.
Энэтхэгт сармагчныг ариун амьтан гэж үздэг учир хамгаалалтад байдаг байна.