Тайван улсын зүүн хойд хэсгийн Юлин хотноо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Осол болох үед галт тэргэнд нийт 366 хүн зорчиж явсан ба 18 хүн амиа алдаж, 170 хүн шархадсан байна.
Тус осол орон нутгийн цагаар өчигдөр 16:50 цагийн орчимд болжээ.
Ослын газар онцгой байдлын албаны аврагчид, эмнэлгийн эмч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласаар байгаа юм. Мөн хугацаат цэргийн албан хаагчдыг ч дайчилж эхэлсэн аж.
“Ослын шалтгаан тодорхойгүй байгаа” талаар Тайванийн төмөр замын удирдах газрын орлогч дарга Лу Чиэ Шен мэдэгдсэн байна.