Ерөнхийлөгч Дональд Трамп: АНУ цэргийн хүч ашиглан Мексикийн хилийг хаах болно
Цэргийн хүч ашиглан Мексикийн хилийг бүрэн хаана хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлжээ.
Сальвадор, Гондурас, Гватемала улсаас 3000 гаруй цагаачдын цуваа хойд зүгийг чиглэн ирж байгаатай холбоотойгоор Дональд Трамп пүрэв гарагт хэд хэдэн удаа жиргэжээ.
Дональд Трамп аль хэдийн дээрх гурван улсын хууль бус цагаачдын асуудалтай холбогдуулан тэдгээр улсад өгч буй тусламжийг зогсооно гэж сүрдүүлээд байсан билээ.
“Цагаачдын цувааг таслан зогсоохыг Мексикээс хүснэ. Хэрвээ Мексик үүнд чиглэсэн тодорхой арга хэмжээ авахгүй бол би АНУ-ын зэвсэгт хүчнийг дуудаж, өмнөд хилийг хаах болно” гэж тэрбээр өөрийн твиттер хуудсандаа жиргэсэн байна.