АНУ-ын авсан татварын бодлогын улмаас БНХАУ-ын экспортын хэмжээ буурч, мөн дотоод зах зээлийн эрэлт нь багассантай холбоотойгоор тус улсын ДНБ-ий өсөлт эргэн буурах төлөвтэй байна.
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян мэдэгдэл хийхдээ эдийн засгийн өсөлт буурах төлөвтэй байгааг анхааруулаад, Засгийн газрын зүгээс эдийн засгийн хэлбэлзлээс сэргийлэх арга хэмжээнүүд авна гэж хэлжээ.
"Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 6-аас 9 дүгээр сарын хооронд 6.6 хувьтай байна. Энэ нь тус улсын хувьд 2009 оны хямралаас хойших өсөлтийн хамгийн сул үе нь болох нь" хэмээн шинжээчид таамаглаж байжээ.