М.Билэгт: 20 сая малаар шатахуун бартердаж болох юм биш үү?
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт шатахууны асуудлыг шийдвэрлэх нэгэн “хөгжилтэй” гарц шийдэл байгааг танилцуулж танхимд байсан гишүүдийг хөгжөөгөөд авлаа. Тэрбээр “Бид газрын доорх баялгаа л экспортолж мөнгө болгох тухай яриад байдаг. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгаа солонгоруулмаар байна. Малчдаа дэмжмээр байна.Бид шатахуун дээр хүнд байдалд орчихоод байж байна. Уг нь жилдээ 1 тэрбум ам.долларын л шатахуун орж ирдэг юм билээ. Төр зохицуулаад 20 сая бог малаар шатахуун бартер хийх юм зохицуулж болно шүү дээ. Энэ талаар Сангийн сайд юу гэж бодож байгаа вэ” хэмээн асуув.