Малчид нэгдсэнээр буянт сүргээ буруу гартнуудаас хамгаалж чадна

Малчид нэгдсэнээр буянт сүргээ буруу гартнуудаас хамгаалж чадна

Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж агсан "Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян. Хэл, хил, мал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй вэ, Монгол эмгэнэлтэй" хэмээн хэлсэн нь өдгөө афоризм мэт болжээ. Нүүдэлчин ухаанаар жилийн дөрвөн улиралтай зохицон амьдарч ирсэн монголчуудын амьдралын чухал баялаг нь тал дүүрэн бэлчих таван хошуу мал юм. Өвөг дээдсээс уламжилсан малч ухаанаар мал сүргээ өсгөн үржүүлж буй малчид өнөө цагт нийгэмтэйгээ зохицон нүүдэллэн амьдарч байна. Нийгэм хөгжиж, хүмүүсийн мөн чанар өөрчлөгдөхийн хэрээр малчдад олон саад бэрхшээл тулгарч буйн нэг нь малын хулгай юм.

Бусдын өмч болох мал хулгайлж, улмаар худалдан борлуулах, ашиг хонжоо олох хэрэгсэл болгох явдал гарсаар байна. Айлын гадаа байсан хурдан буянуудыг буруу гартнууд тууж, унагалах дөхсөн гүүний амийг тасалчихсан байсныг сошиапаар зурагтай нь мэдээлж байсан. Монгол хүнээс гарахааргүй ийм харгис үйлдлийг харсан малчид халаглахаас өөрөөр хулгайлагчдын эсрэг арга хэмжээ авч чаддаггүй байсан. Уг нь манай улсад Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжээд олон жилийн нүүр үзэж байна. Энэхүү хуулийн талаар малчдад сурталчлан таниулж, орон нутгийнхан дорвитой арга хэмжээ авч чадвал малын хулгайчдын эсрэг тэмцэх боломжтой юм.

Тухайлбал, уг хуулийн 4.3-т "Иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгаар мал сүргийг хамгаалах зорилготой малчид, мал бүхий иргэдийн бүлгийг баг, хороонд ажиллуулж болох бөгөөд бүлгийн үлгэрчилсэн дүрмийг хүнс, хөдөө аж ахуйн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" хэмээн заасан байдаг. Үүнээс санаа авч малчин болон мал бүхий иргэд хамтран бүлэг байгуулан ажиллавал урт гартнаас буянт сүргээ хамгаалах боломжтой. Энэ ажлыг зарим аймгийн малчид санаачлан айл саахалт, нутаг нуга, ахан дүүсээрээ хоршин мал сүргээ хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна. Төв аймгийн ерөнхий прокурор С.Алимаа "Орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд малчидтайгаа хамтран малчны бүлгийг ажиллуулдаг. Малчид хоорондоо эвлэлдэн нэгдэж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж ирсэн.

Жишээлбэл, хэн нэгэн малчин ажил гараад өөр тийшээ явахад ард үлдсэн малчид нь түүний малыг харж, хараа хяналт тавин хамгаалах чиглэлээр ажилладаг бүлэг сумдад ажиллаж байгаа. Энэ нь маш үр дүнтэй байна" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Газар орноо сайн мэддэг, айл хотлынхоо малын им тамга, зүсийг анддаггүй малчид ингэж нэгдвэл мал сүргээ хулгайд алдахаас сэргийлж чадна. Түүнчлэн малчид, мал бүхий иргэн олонтой аймаг, сумдынхан хуулиа чандлан биелүүлбэл эд хөрөнгөөрөө хохирохгүй. Танил бус нэгэн мал тууж явбал учрыг нь лавлаж, шөнө орой ганц нэгээр бэлчээрт хоцорсог малд санаа тавих нь аймаг, сумдын иргэдийн үүрэг юм "Сайн санааны үзүүрт тос" гэдэг. Ингэж нэг нэгэндээ тусалсан тохиолдолд урамшуулах талаар ч Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан байдаг.

Тус хуулийн 16.5.3-т "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнаж, урамшуулах" тухай дурдсаныг ч малчин, мал бүхий иргэд анхааралдаа авах шаардлагатай. Түүнчлэн 11.3-т "Алдуул малыг өөрийн эзэмшилд байлган маллаж байсан этгээдэд Иргэний хуулийн 116,117 дугаар зүйлд заасан урамшуулал олгоно". 14.1-т "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу урамшуулна" хэмээн заажээ. Ийм байдлаар иргэд малчидтайгаа хамтран ажиллах нь олон талын ач холбогдолтой.

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэргийн гаралт багасч байгаа талаар сайхан мэдээг дуулгах болсон ч буруу гартнуудын арга улам нарийсах болсон нь тэдний санааг зовоож буй юм. Хулгайд малаа алдсан хэрэгт ихэвчлэн ойр дотнын эсвэл танил хүмүүс холбогдсон байдаг аж. Урт гартнууд бүл цөөтэй айл өрхийг онилж байгаад малыг нь хулгайлдгийг малчид хэлж байсан юм. Малын хулгайн гэмт хэрэг 10 жилийн өмнөх үетэй харьцуулбал харьцангуй буурч байна. Малын хулгайн гэмт хэрэг улсын хэмжээнд 2007 онд 1863, 2010 онд 1067, 2016 онд 804, 2017 онд 901 бүртгэгджээ. Арван жилийн өмнөх үетэй харьцуулахад мал хулгайлах гэмт хэрэг хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна.

Малын хулгайн гаралт Төв, Архангай, Хэнтий, Дорнод, Хөвсгөл аймагт хамгийн их бүртгэгдсэн байдаг бол Дорноговь, Говьсүмбэрт хамгийн бага байна. Малчин хүн малынхаа үр шимийг хүртэхийн тулд борви бохис хийлгүй үүрийн таван жингээс үдшийн бүрий тасартал хөдөлмөрлөдөг. Ийн ариун цагаан хөдөлмөрөөрөө өсгөн үржүүлсэн буянт малаа бусдад алдах даанч хайран, нэн их хохирол болдог. Тиймээс малчин, мал бүхий иргэд буянт сүргээ байнгын хариулгатай байлгах нь чухал. Мал сүргээ хамгаалах нь ганцхан цагдаагийн байгууллагын үүрэг бус, иргэн бүрийн оролцооноос хамаарахыг ойлгох хэрэгтэй байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419