“Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулах ганц боломж буюу Валютын зохицуулалтын тухай хууль

“Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулах ганц боломж буюу Валютын зохицуулалтын тухай хууль

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг хуулийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын гишүүд өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлж эхэлсний дараа Ерөнхийлөгч Х.Баттулгаас мөн дахин өргөн барьсан юм. Эцэст нь уг хоёр хуулийг нэгтгэн УИХ-аар хэлэлцэж байна. Хоёр өөр санаачлагчтай ч нэг ижил нэртэй энэ хуулийн ялгаа юунд байгаад олон нийт ихээхэн анхаарал хандуулж буй юм.

“Оюу толгой” ХХК нь борлуулалтын орлогоо Монголын банкаар дамжуулахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн хугацаанд тус компанийг гадны банкаар бус Монголоор дамжуулахыг Засгийн газраас шаардсаар ирсэн билээ.

Валютын зохицуулалтын тухай хууль нь “Оюу толгой” компанийн жилийн орлого болох 3 тэрбум долларыг Монголбанкаар дамжуулах зорилготой юм. Өнөөдрийн байдлаар “Оюу толгой”-гоос өөр компани гадаадад дансаа байршуулаагүй байна. Тиймээс тус хууль өнөөдөртөө “Оюу толгой” компанид зориулагдаж буй. Цаашид тэрбум ам.долларын экспорт хийдэг, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах томоохон орд гарвал энэхүү хууль үйлчлэх юм.

“Оюу толгой” компани нь ашиг орлогоо Монголын банкаар дамжуулах шаардлагагүй гэж тайлбарласаар ирсэн. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээний 9.10.3-т “Бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, солилцооноос гадаад улсад олсон бүх орлогоо гадаад улсад хадгалах болон чөлөөтэй зарцуулах эрхтэй” буюу орлогоо заавал Монголын банкаар дамжуулах эсэх нь өөрсдийн мэдэх асуудал гэж заасантай холбоотой.

Тус компаниас “Танай арилжааны банкууд жижиг байна. Дампуураад харилцах дахь мөнгө алга болгочихвол яах юм бэ. Мөн танай татварын байцаагч нар дуртай үедээ ирээд данс хаагаад байх юм” гэж хэлээд, хөрөнгө оруулалтын гэрээндээ орлогоо Монголын банкуудаар дамжуулахгүй байж болно гэсэн заалт оруулсан гэдэг.

Тиймээс хууль санаачлагчид Монголбанкныхан  "Оюу толгой"-той “Монгол Улсын Төв банк дампуурахгүй. Дурын татварын байцаагч ирээд данс хаахгүй. Бид арилжааны банкнаас өөр байгууллага гэж яриад, дансыг нь авах тухай асуудлыг ярьсан байна. Тиймээс ч уг хуульд “Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулна гэж тусгайлан заажээ.

Хууль хэрэгжээд ирвэл “Оюу толгой” компанийг гурван тэрбум долларын ашгаа Монголбанкаар дамжуулж, хууль мөрдөж ажиллахыг сануулах нь чухал юм. Учир нь тус компани нь Монгол Улсын хууль тогтоомжийг үл тоож хэрэгжүүлэлгүй явж ирсэн түүх бий. Цаашлаад төлөх ёстой татвараа төлөлгүй 150 сая ам долларт хүргэсэн. Энэ мэт учир дутагдалтай олон асуудал бий учир ядаж орлогыг нь Монголбанкаар дамжуулах хууль хэрэгжиж буйд олон нийт талархалтай хандаж байна.

“Оюу толгой”-н орлого гадны банкаар дамжсанаас үүдэн ямар хэмжээний баялаг, ямар гэрээгээр гараад, хэдий хэмжээний мөнгө нь орж ирээд байгаа нь мэдэгдэхгүй мэдээлэл бий. Тэгэхээр татвар авах сууриа бид бас мэдэхгүй байгаа гэсэн үг. Иймд энэ хуулийн төсөл валютын нөөцийг бүрдүүлэх, цаашлаад Үндсэн хуулийн 6.1-т байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт хэрэгжихэд томоохон түлхэц үзүүлэх юм.

Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан хуулийн ерөнхий концепци нь стратегийн чухал ордууд, цаашлаад “Оюу толгой” руу чиглэсэн бол М.Оюунчимэг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн нь валютын захын бүтэц зохион байгуулалт, урсгал, арилжаанд оролцогчдод тавих хяналт, ханшийн хөөрөгдөл, хэлбэлзлийн эсрэг авах арга хэмжээ, оролцогчийн хүлээх үүрэг хариуцлага зэрэг өнөөгийн тулгамдсан асуудлыг цогцоор шийдвэрлэх боломжтой болно гэж үзсэн байна.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоо гүйцэтгэх харилцааг нэгтгэх зарим хуулийн этгээдийн онцлогийг тусгах, хяналт, хариуцлагыг тодорхой болгохын зэрэгцээ гадаад секторын статистик, тоон мэдээллийн чанарыг олон улсын жишигт нийцүүлэх ач холбогдолтой аж.

Гэхдээ хуулийн төслүүдийг хамтатгаад хэлэлцэх бүрэн боломжтой гэж хууль санаачлагчид үзэж хэлэлцүүлж эхлээд байгаа билээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419