Хаягдал үнс шидээ үзүүлж эхэллээ

Хаягдал үнс шидээ үзүүлж эхэллээ

ШУА-ийн эрдэмтэд нүүрсний үнсийг дахин ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилт, судалгааг зургаан жилийн турш явуулсны үндсэн дээр шинэ стандарт батлуулж, өнгөрсөн жилээс үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Академич Ж.Тэмүүжингийн баталсан шинэ технологи эдийн засгийн үр өгөөжөөр толгой цохиж байна. Тэрбээр цахилгаан станцийн нарийн ширхэгт үнсийг бетон зуурмагийн найрлагад дахин ашиглах боломжийг нээгээд буй. “ДЦС-4” ТӨХК-ийн цахилгаан станц жилд 340 мянган тонн үнс гаргаж байгаагийн 30 мянган тонн нь нарийн ширхэгт үнс юм. Монгол улсын хэмжээнд зөвхөн энэ станцаас нарийн ширхэгт үнс гардаг бөгөөд найман зуухны нэгд нь суурилуулсан цахилгаан шүүлтүүрийн тусламжтайгаар ялгаж авдаг аж. Цахилгаан шүүлтүүрээр боловсруулсан нарийн ширхэгт үнсийг бетоны бүтцэд ашиглах туршилт амжилттай болсон бөгөөд барилгын материалын шинэ стандарттай болж, өнгөрсөн жилээс албан ёсоор үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.

Өөрөөр хэлбэл, бетоны найрлагад орох цементийн 20 хувийг нарийн ширхэгт үнсээр орлуулахыг стандартаар зөвшөөрөөд байгаа юм. Өмнө нь станцийн үнсийг бетоны найрлагад ашиглаж байсан ч Цөмийн энергийн төв, МХЕГ-аас цацраг идэвхт хог хаягдал гэж үзээд хориглож байсан. Харин академич Ж.Тэмүүжин нарийн судалсны үндсэн дээр цахилгаан шүүлтүүрээс гарсан нарийн ширхэгт үнсний цацраг идэвх бодисын хэмжээ хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүйг тогтоосон нь дахин бетонд ашиглах боломжийг бий болголоо. Өдгөө бетон үйлдвэрлэгч компаниуд үнсний шинэ технологийг хэдийн ашиглаад эхэлжээ. Үүний үр дүнд бетон зуурмаг үйлдвэрлэгч компаниудын зарлага 20 хувиар хэмнэгдсэн байна. Түүнчлэн “ДЦС-4” ТӨХК-ийн цахилгаан станциас гарсан нарийн ширхэгт үнсний борлуулалтын орлого ч гурван тэрбум төгрөгт хүрээд байгаа юм. Мөн нарийн ширхэгт үнс нь бөмбөлөг хэлбэрийн гадаад бүтэцтэй учир цемент бетонд холиход харилцан гулгалтыг сайжруулахын зэрэгцээ усны орцыг багасгаж, бетоны чанарыг нэмэгдүүлдэг байна.

Ингэснээр усны хэрэглээ тодорхой хэмжээгээр багасч, эдийн засгийн үр өгөөж нь давхар нэмэгддэг байна. Үүнээс гадна энэ үнсийг барилгын материалд дахин хэрэглэхийг зөвшөөрснөөр эрчим хүчний салбар тэр тусмаа цахилгаан станцад үүсээд байгаа бэрхшээлийг шийдэх гарц боллоо. Өнөөдрийн байдлаар ДЦС-3 ТӨХК-ийн цахилгаан станцын 42 га газар эзэлдэг хаягдал үнс хадгалах сав дүүрсэн тул шинээр байгуулах нөхцөл үүсээд байгаа. Мөн 1.4 сая метр. Куб эзэлхүүнтэй IV станцын үнсний саванд дөрөвхөн жилийн үнс хадгалах зай үлдээд байсан юм. Үүнээс гадна “ДЦС 3” ТӨХК-ийн цахилгаан станцийг 250 мегаваттаар өргөтгөх гэрээг ОХУ-тай байгуулсан ч үнсний сав шинээр байгуулах боломжгүйгээс уг төсөл гацах хэмжээнд хүрсэн бас нэг зовлон бий. Үнсний савыг өргөтгөхгүйгээр 250 мегаваттын өргөтгөл хийх боломжгүйг салбарын сайд нь учирлаж, тус станцийнхан нийслэлийн удирдлагаас газар царайчилдаг тухай ярьж байсан. Харин ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн шинэ технологи энэ бэрхшээлийг шийдэх гарц болж байгаа юм.

Бетоны үнсийг “үйлдвэрлэдэг” цахилгаан шүүлтүүрийг нэмэгдүүлснээр хаягдал үнсний хэмжээ багасна. Мөн зуны улиралд бетонд холих стандартын үнсээрээ борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх боломж ч бас бий. Мөн Ж.Тэмүүжин шинэ технологийн судалгаангаараа гэр хорооллоос гарч байгаа үнсийг бохир ус цэвэршүүлэхэд ашиглах боломжийг бас нээжээ. БОАЖЯ-ны судалгаагаар өвлийн улиралд Улаанбаатарын гэр хорооллоос 180 мянган тонн үнс гарч, нийт хог хаягдлын 49.1 хувийг эзэлж байгааг тогтоосон байна. Үүнд үндэслэн БОАЖЯ Цагаандавааны хогийн цэгт үнс булшлах төсөл боловсруулж, НБОГ, нийслэлийн төлөвлөлтийн газраар батлуулахаар хөөцөлдөж буй. Харин үүний оронд ШУА-ийн Хими, Хими технологийн хүрээлэнгийн шинэ нээлт болон технологийг дэмжвэл үр өгөөж нь илүү байх боломжтой. Мөн академич Ж.Тэмүүжин гэр хорооллоос гарч байгаа үнсийг боловсруулан бохир ус шүүхэд ашиглаж болохыг тогтоожээ. Тус хүрээлэнгийнхэн төв цэвэрлэх байгууламжтай хамтран гэр хорооллоос гарсан үнсийг үрэл хэлбэрт оруулан бохир усны анхны шүүлтүүрт ашиглан туршихад хорт бодисын 60-90 хувийг нь шингээж авч байгаа нь нотлогдсон байна. Өнөөдөр энэ туршилт Харгиа цэвэрлэх байгууламж дээр амжилттай хэрэгжиж байгааг академич нар онцолж байна.

Эх сурвалж: zgm.mn

100
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419